Уншиж байна ...

Японы Чиба технологийн их сургуулиас нийслэлийн гэр хорооллын бүсэд байдаг 10 сургуульд 200 ширхэг iPad өглөө

Г.Мөрөн, iKon.mn
2 цаг 24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан, Чиба технологийн их сургуулийн зөвлөх профессор Такэнори Шимизүгийн санаачилгаар Чиба технологийн их сургуулиас нийслэлд 200, Архангай аймагт 300 ширхэг “iPad” өглөө.

Эдгээр "iPad"-ыг хүлээлгэн өгөх үеэр нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Япон улсын Чиба технологийн их сургуулийн захирал Ясүо Огава нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын мэдээллийн технологийн боловсролыг дэмжих зорилгоор 200 ширхэг “iPad” төхөөрөмжийг дараах сургуулиудад хүлээлгэн өгөв.

Үүнд:

  1. Нийслэлийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль
  2. Нийслэлийн ерөнхий боловсролын 10 дугаар сургууль
  3. Нийслэлийн ерөнхий боловсролын 41 дүгээр сургууль
  4. Нийслэлийн ерөнхий боловсролын 73 дугаар сургууль
  5. Нийслэлийн ерөнхий боловсролын 76 дугаар сургууль
  6. Нийслэлийн ерөнхий боловсролын 79 дугаар сургууль
  7. Нийслэлийн ерөнхий боловсролын 87 дугаар сургууль
  8. Нийслэлийн ерөнхий боловсролын 117 дугаар сургууль
  9. Нийслэлийн ерөнхий Боловсролын 152 дугаар сургууль
  10. Нийслэлийн ерөнхий Боловсролын Хангай сургууль

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар