ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэнэ гэв

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 1 сарын 24
IKON.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2025.01.23/ хуралдаж, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь танилцууллаа.

Тэрбээр, УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн өдрийн “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Шинэ Зуунмод хотыг байгуулж, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан юм. Шинэ Зуунмод хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцад орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй юм.

Хотын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд тус төслийг олон улсын түвшинд сонирхолтой, хөрөнгө оруулалтыг татах тохиромжтой нөхцөлөөр танилцуулах, цаашид дэлхийд танигдсан хот болгон хөгжүүлэхэд хотын нэр чухал үүрэгтэй. Гэтэл Зуунмод хот гэх нэршил нь Төв аймаг буюу Зуунмод хотын дагуул хот, эсвэл Зуунмод хотыг шинэчлэн зохион байгуулах төлөвлөлт гэсэн зөрүү ойлголтыг төрүүлж байна. Олон улсын туршлагаас үзэхэд хотын нэрийг тухайн улс орны талаарх төсөөллийг бий болгох соёлын өв түүхийг онцолж, олон улсын санхүү, бизнес, аялал жуулчлалын төв, ухаалаг хот гэдгийг илэрхийлж чадахуйц, олон улсад дуудах бичихэд хялбар, ойлгомжтой байдлаар тогтоох нь цаашид маркетингийн стратегийг өргөн хүрээнд төлөвлөх боломжийг бүрдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хотын оноосон нэр нь улс орны хөгжил төдийгүй түүх, соёл, байгаль орчин, эдийн засгийн чадамж зэрэг бусдаас ялгарах онцлог болон хотын хөгжлийн зорилго, ирээдүйг бүрэн илэрхийлснээр олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, түншлэл дэмжлэгийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

Монголчууд эртнээс төрт ёсны түүхтэй Евроази төдийгүй дэлхий дахинд нэр алдар нь түгсэн эзэнт гүрнүүдийн өлгий нутаг бөгөөд Евроазийн хээр талд нүүдлийн иргэншил давамгайлан хөгжсөнөөр Хүннү нар Төв Азийн тал нутагт төрийн зохион байгуулалттай хүчирхэг нүүдэлчдийн төрт улсыг үүсгэн олон улсын худалдаа Торгоны замыг хяналтдаа авч, Евроазийн түүхэнд гүнзгий ул мөр үлдээсэн байдаг. Тиймээс Монгол Улсын талаар төдийгүй шинэ хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, төслийн зорилтыг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэн Монгол Улсынхаа төрт ёс түүх, уламжлал, соёлыг, олон улсад таниулах, цаашлаад олон улсын чиг хандлагад нийцсэн ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулав.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт энэхүү хотыг Хөшигийн хөндийд байгуулагдсан Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр ложистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлж байгааг Ж.Батсуурь сайд онцолсон. Энэхүү дагуул хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр ложистикийн төв болж Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж буйг илэрхийлсэн.

Энэ хотод төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн цогцолбор байрлах бөгөөд олон улсын нисэх буудлыг түшиглэн олон улсын дээд хэмжээний уулзалт, арга хэмжээг зохион байгуулах цогцолбор байгуулж, үйлчилгээний менежмент аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгохоор төлөвлөжээ. Тиймээс дээрх зорилтод нийцсэн, амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, хүн төвтэй, ухаалаг хот болгон хөгжүүлэх зорилго олон улсын чиг хандлагыг харгалзан Шинэ Зуунмод хотыг Хүннү хот гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Хүннү хот болсноор Хүннү улсыг англиар "Xiongnu Empire" гэж бичдэг байдлыг өөрчлөн Хүннү гэх монгол дуудлагыг хоногшуулах “Hunnu Empire” гэсэн бичиглэлийг олон улсад хэвшүүлэх хэрэгцээг харгалзан үзсэн байна.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дагуул хотын хувьд Улаанбаатар хотод ирж байгаа төвлөрлийг задалж суурьшлыг тэнцвэржүүлэн, зам тээвэр ложистикийн үйлчилгээ, дэд бүтцийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тооцсон байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хүннү гэдэг нэрийн бичиглэлийг өөрчлөх асуудал, түүний ач холбогдлын талаар тодруулсан.

ШУА-ийн дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндорж, Хүннү гэдэг нэрийн дуудлагыг өөрчилж байгаа асуудал энд байхгүй. Гагцхүү 2000 гаруй жилийн өмнө Хүннү гэдэг улсын нэрийг Хятадад хэрхэн тэмдэглэж байсныг цэгцлэх гэж буй юм. Тухайн үеийн хятад хэлний дуудлага өөрчлөгдсөөр ирсэн байна. Судлаачид тухайн үед Хүнно юм уу, Хүнна гэж нэрлэж байсан гэдгийг таамаглан сэргээсэн. Гэвч эрдэм шинжилгээний хүрээнд яг одоогийн хятад дуудлагыг англиар галиглаад “Xiongnu” гэж бичээд байдаг. Тийм учраас уугуул дуудлагад нь дөхүүлээд Хүннү гэж нэрлээд, түүнийг “Hunnu” гэсэн латин галигаар бичиж хэвшүүлэх асуудлыг тавьж байгаа юм.

Хүннү бол Монголын анхны төрт улс. Тийм учраас дэлхий даяар энэ хотоо Хүннү нэрээрээ дамжуулж таниулах, бататгах үүднээс энэ нэрийг санал болгож байгаа гэсэн хариулт өглөө.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шинэ Зуун мод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
28
Зураг
ХАХА
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
60 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.179.25.151] 2025/1/25
хотод нэр өгөх бол 1000дах асуудал... ажилгүй гарууд барилгын яам нэрээ боль боль сайдаа соль
0 | 0 Хариулах
иргэн [202.9.47.24] 2025/1/25
үнэхээр шинэ хот байгуулах гэж бга бол яндангүй, утаагүй хот байх ёстой шүү
1 | 0 Хариулах
Зочин [80.233.38.129] 2025/1/25
Хийх юмаа олж ядсан ллрууддөө та нар
0 | 0 Хариулах
Зочин [133.106.32.56] 2025/1/24
Baahan mega tusul, kharkhorin hunnu sunnu maidar hotuud. Yag yaah geed bgan boloo. 1 ni ch ehleegui baij yariad l ner soliod l bdag. Gazar deer ni hatgasan 1 hadaas ch bhgui. Yag unendee ene bugdiig hiihed 100 jil ch hangaltgui shuu manai huwid bol. Za deer ni ene idegch nar baihad hezee ch butehgui. 5 r tsahilgaan stants barina gej heden jil bolj bgaa bilee.
4 | 0 Хариулах
Зочин [59.153.113.130] 2025/1/24
Нэр өгөх амархаан хаха
0 | 0 Хариулах
Зочин [2.56.252.123] 2025/1/24
Солиорцгоогоол, ямар ач холбогдолтой юм бээээ? Яах гэж биднээс сонгогдсон юм? Зөвхөн нэр хаяг солих гэж үү? Ажилаа хийл дээ. Ардууд чинь ядуурлын тууль, татварынхаа доороос гарахгүй байна шдээ.
0 | 0 Хариулах
Маск [202.9.47.5] 2025/1/24
Гөлөгнүүд байхгүй хотдоо нэр өгч чадлаа гээд одоо архидаж байгаа, ийм л доройтолд орчихсон цус ойртморууддөө кк
1 | 0 Хариулах
Маск [202.9.47.5] 2025/1/24
Элон маск гээд нэрлээд тэр хүнд хотоо байгуул гээд хэлчихсэн нь илүү хурдан дөө
0 | 0 Хариулах
ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ [202.21.110.94] 2025/1/24
ҮХЭРНҮҮД ЭЭ! ӨӨР ХИЙХ АЖИЛ АЛГА УУ!!!!!!!!!!!
0 | 0 Хариулах
зочин [66.181.186.58] 2025/1/24
Хүннү хотоо босго. Хүннү улсын түүхээ өөрсдөө судалж бич тэгэхгүй бол өлөн түүх байхгүй шахам улсууд булаацалдаад ядаргаатай юм
0 | 0 Хариулах
Zochin [202.21.104.2] 2025/1/24
Манайхан ч юмны нэр солихыг л одоо цаг дээр хурдан хийж чадах юмдаа.
0 | 1 Хариулах
Zochin [202.21.104.2] 2025/1/24
Бусад юмнуудыг бол дандаа ирээдүй цаг дээр ккк. Метротой болно, трамбайтай болно, дүүжин тээвэртэй болно өөр юу юу билээ хэхэ
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.9] 2025/1/24
Lebron James gj nerlie
1 | 0 Хариулах
Зочин [202.179.25.151] 2025/1/25
ХАХА тэгвэл Улаанбаатарыг Авилгалын Готхам гэж нэрлэе ккк
1 | 0 Хариулах
Зочин [122.201.31.48] 2025/1/24
Яагаад болохгүй гэж хүннүгийн соёлынөв булшны 90%нь монголд бна. Казакууд түрэгүүд тосгоноо нэрлэхээс өмнө амжих хэрэгтэй тэгэхгүй бол манаыд хүннү нэртэй тосгон байдаг монгол бхгүй бид хүннүгийн шууд залгамжлагч аллах акбар алан хядагчид тероизм гээд ороод ирнэ
0 | 0 Хариулах
ккк [171.5.4.235] 2025/1/24
Касабланка гэвэл яаж бн?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.93] 2025/1/24
Чуулган: Анхны төрт улсынхаа нэрийг аймгийн нэр болгож болох уу? 🔗 https://news.mn/r/2778736/
1 | 0 Хариулах
Зочин [202.179.24.113] 2025/1/24
Өндөрхаан Чингис боллоо гээд өөдөлсөн нь хаана байна. Зуунмод Хүннү болно уу Атилла болно уу хэзээ ч хөгжихгүй. Том хотын даргад байгаа аймгийн төв. Эрдэнэтийн дэргэд байгаа Булган шиг
3 | 0 Хариулах
Зочин [103.168.34.55] 2025/1/24
Ner solidog l ajiltai humuus yumdaa.
3 | 0 Хариулах
Балиар өлөн [202.126.88.93] 2025/1/24
🔴Батлан хамгаалахын сайд С.БЯМБАЦОГТ нарын 50 насны ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫГ татвар төлөгчдийн 7.000.000 сая төгрөгөөр ТЭМДЭГЛЭЖЭЭ... Нийтийн мөнгийг ДАРГА САЙД НАРЫН насны ой, төрсөн өдрийн баяр тэмдэглэхэд ЗАРЦУУЛНА ГЭСЭН ХУУЛЬ БАЙХГҮЙ БИЛЭЭ...
5 | 0 Хариулах
Зочин [202.126.91.16] 2025/1/24
Хүннү гүрэний нэрийг өөрчлөх нь зөв Xiongshu нэр нь хятад судар дахь нэр хүннү улсын түүхийг түрэгүүд өөрсдийнх гэж гуйвуулж ХХ зуунаас буруу ташаа мэдээллийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж байна.Бүр цаашлаад хүннү улсын хойч Монголын эзэнт гүрэнийг Mangi El гэх зэргээр Түрэг угсаатны улс хэмээн улайран Чингис хааныг хүртэл монгол биш гэж ичих нүүргүй хэлэх жишээний. Монголчуудыг хятад гаралтай нүүдэлчид хэмээн хонь чонь хоёрыг холбосон шиг балайрч байна.Соёлын сайд ажил үүргээ хийдэг юм уу? Түрк улсаас хахууль авцан юм уу? цорын ганц үлдсэн үнэт эрдэнэ түүх соёлоо хамгаалах нь зүйтэй.Одоо биш ч дараа ч болтугай бүтэх хэрэгтэй зүйл юм шүү!
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.48] 2025/1/24
Түрэгүүд ангарагыг колончилсон анхны ард түмэн гэж зарлахаасаа сийхгүй худалч гарууд баян өлгийн хасагуждыг хөөж нутаг буцаах нь зөв
1 | 0 Хариулах
Зочин [139.5.218.98] 2025/1/24
Зүгээр л шинэ нийслэл Хар хорин хотоо л бариачдээ . юун 100 мод хүннү вэ?
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.84] 2025/1/24
нийслэл тэр зүг рүү шилжихээр л болохоо байдаг юм аа
0 | 2 Хариулах
Зочин [173.73.147.252] 2025/1/24
Шинэ юм хийгээчээ!
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/24
0.07 га газраа авья. Авахгүй хуулиа хэрэгжүүлэхгүй байсаар байтал тэр үед төрсөн хүн хөгшрөөд авч чадахгүй үхэх шинжтэй ажиллаж байна. Тэгтэл хэн нэгэн арын хаалга хахуульддаг нөхөр нь 10 га -гаар нь аваад 10 айлын газар болгож хувааж зараад байна. газар дээр маш хатуу ажиллаж хурдан тарааж дуусгах хэрэгтэй байна. эхний ээлжинд өргөдөл өгөөд аваагүй байгаа хүмүүст. Монгол?н хаана байгаа нь хамаагүй. Өргөдөл өгөөд аваагүй бол хурдан цэгцэлж 10 га гаар авсан хүмүүсийн асуудлыг дахин цэгцэлж шалгах хэрэгтэй байна. Ингэхдээ иргэдийн төлөөлөл оролцуулж хамт шалгах хэрэгтэй байна ! Газраа авьй
2 | 0 Хариулах
хотын иргэн [66.181.188.37] 2025/1/24
Нэртэйгээр нь монгол улсыг Хүннү, Чингис улс гээд нэрлэчих. Дундад зуун руугаа арай л их ороод байна шүү. Нэртэйгээр нь дунд сургуульдаа зөвхөн хуучин монгол үсэг заагаад, шагай наадгай тоглуулаад, морь, бөх, найр наадамаа суртчилаад, хэдэн сараар ажил хийлгэлгүй, ард түмэнээ жаргаа даа. Дарга нар минь.
2 | 0 Хариулах
Зочин [103.168.34.156] 2025/1/24
Оюунэрдэнийн уугуул сум Бэрх тосгоныг Амаргүй бэрх юмуу Данх гэж нэрлэвэл ямар вэ. Ерөөл архиныхаа нэрийг Хурандаа гэх мэтээр алдаршуулая л даа, жаахан сонирхолтой амьдарцгаая ард түмээн.
4 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/24
Зүгээр Зуунмодод нь харьялуулаач. Ирээдүйд тэлсээр нийлэхээс хойш !
4 | 0 Хариулах
кккк [171.5.4.235] 2025/1/24
Даланзалгай гэж Өм ийн төвийн дүү болх юм уу ккк
0 | 0 Хариулах
иргэн [171.5.4.235] 2025/1/24
Санаанд буухгүй нэр бн нэр өгөх асуулга явуул нээх гоё нэриэй байгаад хэрэггүй даацтай дуулахад. эвиэйхэн
1 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2025/1/24
Odoo bolio, yum bol Hunnu sunnu geh yum.
2 | 0 Хариулах
иргэн [171.5.4.235] 2025/1/24
Уб т яг 9 цагаас эхлээд түгжээ эхэлдэг яагаад гэвэл бүгд ажилгүй учир яьган нь яьган машинтай нь машинтай тэнэхээр хэдэн муухай дэлгүүрээ хэсэх заваан гуанзуудаараа хооллохоор гарна өөр бүтээх ажиллах ямарч пм бхгүй төрийн болрн хувиын хэдэн оффист нэг их ажил хж байгаа дүр эсгэсэн уос бн өдөр гарч нэг үнэтэй хирнээ амтгүй хоолонд орцгооно шөнө нь утаандаа утагдан суужирч хононо энд пу ч мэддэггүй хэдэн архичид өмхий баар сав буудоаа хэссээр
7 | 0 Хариулах
Зочин [103.168.34.156] 2025/1/24
Үнээн. Үнэхээр Дэлхийд хамгийн ажилгүй улс боллоо. Одоо Цагаан сараар 5 хоног баярлаж архидан цэнгэх гд байж байна шд. Явж явж хамгийн жаргалтай улс юм бишүү. Ямар ч орлогоороо болгоод байдгын бүү мэд.
7 | 0 Хариулах
ээ [171.5.4.235] 2025/1/24
хэдэн малын буян дээрээс нь хятадаас. голдуу авчирсан барааг хэд дахин нуналаад үарж байгаа дамын наймаачдын мөнгө баланс барьж байна өөр пу ч биш
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.107] 2025/1/24
Мөрөөдлөө ярьсаар залхааж бна шүү
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.84] 2025/1/24
та нараас л дор хүмүүс Өндөр хаан, зуун мод гэж нэр өгсөн байв гэж. ширээнийхээ ард зүгээр хуруугаараа оролдоод сууж бай оркууд минь
10 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/24
Нэгэнт нэрлэсэн оноосон нэрээ өөрчилмөөргүй байна.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.31.216] 2025/1/24
Хурдан хотуудаа байгуул нэг бол аль нэг улсыг визгүй болгоодох энэ хархбаатар хотод чинь эрүүл амьдрах үндэсгүй
4 | 0 Хариулах
иргэн [171.5.4.235] 2025/1/24
Уб аа амьдын там болгож одоо яах ч учраа олохгүй хичнээн үнэтэй байр байсан ч амрах үугаалах нь битгий хэл 2 нохой зөрөхөөргүй болгочихсон хирнээ бас нэг хогиын юм хх гээд Хүннү нэр аль хэлийн өгцөнайн түүний оронд Дархан Эрдэнэт Багануураа тордррчээ ажлын байр гарга үйлдьэр барь
4 | 0 Хариулах
Зочин [139.5.217.84] 2025/1/24
энэ улс төрчдийнхөө сэтгэцийн асуудалд анхаарна уу
5 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/1/24
Онгоцны буудлаас хол бариарай, оросууд бөмбөгдөх вий, ккк
1 | 1 Хариулах
Зочин [103.168.34.156] 2025/1/24
Бэлэг дэмбэрэлсэг улс шүү. Нэрийг нь л өгчихсөн бхад хот нь харагдахгүй. Үл үзэгдэх дайсанд бөмбөгдүүлэхгүй хот барьчихсан бдаг Монголын агуу их суу заль мандан бадраг.
5 | 0 Хариулах
Dashdondog Lhamsuren [66.181.186.22] 2025/1/24
baruun aimag ruu hotiin hagas hun amiig nuulgeh heregtei ch dee bayan-ulgii uvs, hovd ruu tegvel tugjrel utaa amarhan shiidegdene ch dee.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/24
Уг нь хувьсгалаас өмнө бол Архангайд л төвлөрдөг байсан байна.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.253] 2025/1/24
Элон Маск гэж нэрлий
2 | 0 Хариулах
Зочин [139.5.219.152] 2025/1/24
Хуучин нэр сольж, Байгууллага байшин Төмрөөр шагнадагаа хэзээ болих вэ? МАНГАРУУДаа Тэгээд бас хөгжил ярина. Үнэн тэнэг гарууд шүү.
3 | 0 Хариулах
Зочин [122.201.31.235] 2025/1/24
MAH lalruud ingene tegne gej shaasaar btal 2030 2040 bolloo doo
5 | 0 Хариулах
Зочин [124.158.106.170] 2025/1/24
ЭЛОН МАСК ЭСҮҮЛ МЕТА ГЭЭД НЭРЛЭ ДЭЛХИЙД ШУУД АЛДАРШИНА БАС ОЛОН УЛСАД ХАЙРЛАГДАНА ХАМГААЛАГДАНА . ХҮННҮ ГЭХЭЭР ХООРОНДОО ХАГАРАЛДАЖ ХЯТАДАД ЦОХИУЛЖ ДОРОЙТОЖ МӨХСӨН ГУНИГТ ТҮҮХЭЭС ӨӨР ЮУ Ч ОРЖ ИРЭХГҮЙ.
6 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.14] 2025/1/24
АЖЛАА ХИЙЖ ЭХЛЭЭ Ч ҮГҮЙ БАЙЖ НЭРЭНД АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨӨД Л! ХҮҮХДҮҮД АЙЛ ГЭР БОЛЖ ТОГЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ Л БАЙХ ЮМ ДАА! ЯМАР БИЕ СЭТГЭЛИЙН БЯД ТЭНХЭЭ БАЙХГҮЙ ХҮМҮҮС ТӨРИЙН АЛБА ХАШААД БАЙНАА?
10 | 0 Хариулах
Зочин [59.153.115.140] 2025/1/24
Яаая, асар том ажил хийжээ...нэр нтр солиод л хэ хэ
10 | 0 Хариулах
Зочин [103.212.118.247] 2025/1/24
Монголчууд хэрэггүй юманд их ач холбогдол өгнө. Дандаа билэг дэмбэрэл ярина. Хөгжихгүй хоцрогдсон орон байгаагын нэг том шалтгаан шүү
14 | 0 Хариулах
Зочин [5.79.77.249] 2025/1/24
Хот, метро, уул нүхлэх, дүүжин тээвэр, тойрог гүүрэн зам… тэгээд ажил гүйцэтгэлийг нь харахад Дарханы зам дээр яалаа даа? Одоо нөгөөх нь 5 км тутам хурд сааруулагчтай байгаа сурагтай.
4 | 0 Хариулах
Зочин [202.131.230.70] 2025/1/24
Одоо 13-р зуунаас давж сэтгэеээээ
9 | 0 Хариулах
Зочин [103.212.117.32] 2025/1/24
13-аас өмнөх
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.95] 2025/1/24
Ганц гадас ч хатгаагүй байж нэр мэр ч гэх шиг
5 | 0 Хариулах
Зочин [66.181.166.196] 2025/1/24
hehe
3 | 0 Хариулах
Иргэн [202.126.90.22] 2025/1/24
Халтаруудаа эзэнгүй муур нохойгоо бөөгнүүлээд асарч чадахгүй байж юун их гүрэн мүрэн бэ
6 | 1 Хариулах
Зочин [122.201.31.48] 2025/1/24
Нохой мууртай өйл өрхүүдээс маш өндөр татвар авч золбин нохойноос тоог хязлах ёстой татвараа төлөхгүй бол албадан баян- өлгий нүүлгэх хэрэгтэй хотын хүн ам 50000буурна золбин нохойгүй болно
3 | 3 Хариулах
Зочин [202.131.230.70] 2025/1/24
Хаха ийм сэтгэцийн гажигтай юмнууд оршин тогтнож байдаг. Наад сэтгэцээ үзүүлээчээ
1 | 1 Хариулах