17:43 2016/06/24
-Ташкент хотоос мэдээлж байна-
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаан яг одоо үргэлжилж байна. Тус хуралдаанаар дөнгөж сая Энэтхэг, Пакистан улсыг ШХАБ-ын гишүүн болгох асуудлыг хэлэлцэж САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
16:25 2016/06/24
Энэ удаагийн уулзалтаас шинэ гишүүн, ажиглагч элсүүлэх шийдвэр гарахгүй бололтой гэж Монгол Улсын Гадаад Хэргийн Яамнаас мэдээлж байсан юм. Гэвч Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улсыг ШХАБ-ын гишүүн орноор нэмэх асуудлыг өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэх шийдвэр гарч магадгүй болсон талаар албаны эх сурвалжууд хэллээ.
Өчигдрийг хүртэл талууд үл ойлголцолд байсан асуудлууд дээрээ санал нэгдэж чадсан талаар Монгол Улсын Гадаад Хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
17:43 2016/06/24
-Ташкент хотоос мэдээлж байна-
Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотноо Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн ээлжит 16 дугаар хуралдааны өргөтгөсөн хуралдаан яг одоо үргэлжилж байна. Тус хуралдаанаар дөнгөж сая Энэтхэг, Пакистан улсыг ШХАБ-ын гишүүн болгох асуудлыг хэлэлцэж САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!