ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Гашуунсухайт, Ганц модны боомтын төмөр замын асуудлыг анхаарч өгөхийг таниас хүсч байна"

ikon.mn
2016 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/ mpa.mn

Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй “Куксарой” цогцолборт уулзав.


Уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлэхдээ “Үүний өмнө Монгол Улс, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүд хэдэнтээ  уулзаж хэд хэдэн чухал тохиролцоонд хүрсэн. Одоо хоёр талын харилцаа маш сайн, ажил хэрэгч түвшинд хүрээд байна. Хоёр орны хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтож, хоёр талын харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Хятад, Монголын харилцаанд шинэ боломжууд гарч ирж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулж байна” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ “БНХАУ-ын дарга Си Зиньпин тантай өнөөдөр уулзалт хийж байгаадаа туйлын баяртай байна. Хоёр орны харилцаа иж бүрэн стратегийн түвшинд хөгжиж байна. Энэ харилцааг таны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцож байсан. Энэ харилцаа улам идэвхтэй үргэлжлэн хөгжиж байгаад баяртай байна.

Удахгүй Улаанбаатарт болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа. Энэ үеэр хүлээгдэж байгаа олон асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

Өнөөдөр хоёр талын харилцаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаа зарим асуудлаар товч санал солилцъё гэж бодсон.

Нэгд, 2004 онд хоёр улсын хооронд байгуулсан хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийг шинэчлэх ажил урагштай явж байна. Энд хамгийн гол нь дөрвөн боомтыг олон улсын статустай болгож шийдэх асуудал чухал байна. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ганц модны боомттой холбоотой асуудал байгаа. Энд төмөр замтай холбоотой үүсч байгаа асуудлыг шийдэхэд онцгой анхаарч өгөхийг таниас хүсч байна.

Хоёрт, таныг 2014 онд Монгол Улсад айлчлахад байгуулсан Монгол Улс БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарах бололцоог хөгжүүлэх, төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээ зэрэг асуудал бий. Эдгээрт анхаарал хандуулахыг хүсье.

Гуравт, Хятадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Эгийн голын усан цахилгаан станцын асуудалд анхаарахахыг хүсье” гэв.

 

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [192.82.76.164] 2020/3/31
Тавантолгой гашуун сухайт
0 | 0 Хариулах
Зочин [111.248.132.39] 2016/6/24
Orosoos zaigaa barij umnud Aziin ornuudruu iluu chiglej ajillaj baigaa met haragdaj bna. ene n ch zuv gej bodoj bna. bas, oorsdoo barih geheer mungii n zavshaad nevtruuleg hiigeed yavaad bdag teriig n ch ard tumen n demjeed baihad oor hunees guihku yah yum be?
0 | 1 Хариулах
Зочин [78.53.188.4] 2016/6/24
шударга өрсөлдөөний газар хувь хүний хүсэлтээр ажиллаж мэдээ.мн хаахаа больё. нэг ём харах гэсэн уншигдахгүй байна. хэрвээ хаасан бол тэр нөхрийг чөтгөртэй нь уулзуулна аа гайгүй.
1 | 0 Хариулах
Зочин [78.53.188.4] 2016/6/24
гуйлгачин бэ энэ чинь.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.106.121] 2016/6/24
Nariin tsarig urgun tsarig ymar ch hamaagui shde manaihaan? yagad iim sonin yum yridiin be net uhaad sudlaad uz l lde, harin ch nariin bval bid shineer hden terbum dollar-r shiljuulen achih baiguulamj ntr barij tatvariin munguu demi urj bas nemed hen neg dargin halaasand hiihgui, ajil hurdsaj nuurse hurdan exportlono. Ta buhen neg bodood uzeerei net-s haigaad sudlaad tumur zamd ajildag tanidag hun amtinaasa asuugaarai
2 | 2 Хариулах
Zochin [80.236.115.183] 2016/6/30
Strategy talaas ni avch uzvel nariin tsarig tavij ogt bolohgui
0 | 0 Хариулах
Зочин [5.254.65.89] 2016/6/23
Нарийн цариг Бүдүүн цариг ямар хамаа байнаа. Хятадтай байлдах юмуу. Тэгээд ямар ашиг байгаа юм.
1 | 1 Хариулах
Zochin [80.236.115.183] 2016/6/28
Hyataduud nariin tsarigaar damjuulj neo kolonichloliin bodlogo yvuuldag yum aa http://www.news.mn/r/181605 eniig unshihaar buh yum todorhoi bolno
0 | 0 Хариулах
MRX [80.236.115.183] 2016/6/23
Nariin tsarig tavij bolohgui ee. Mongoloos busad hyatadtai haritsdag buh uls ooriin gesen tomor zamiin standardtai baidag. Herev bid Hyatad nariin tsarigaar tomor zam barih yum bol mongoliin ediin zasgiin tusgaar baidal buren aldagdah bolno gedgiig hezee oilgoh humuus ve???
4 | 1 Хариулах
Зочин [59.153.87.226] 2016/6/23
Баттулгаа чи зайл
4 | 6 Хариулах
Зочин [148.251.45.245] 2016/6/23
Elbegdorjoo chi zaildaa
4 | 1 Хариулах
Зочин [134.208.3.143] 2016/6/23
Teged [хориотой үг] mini buduuneer ni barihaar bolod, huulin tusluu batlaad, turin umchit kompania baigulad, hurungu oruulalt 570 say dollar uguu biz de. Mungig ni urj hayad, kompania dampurulad, ajillaj bsan pzdanuda gadadin irgenshiltei bolgod gargachihsan shd
0 | 0 Хариулах