ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/22-НД НИЙТЛЭГДСЭН
Өнөөдрөөс санал асуулга явуулахгүй
Монголын мэдээ
Хуулийн хүрээнд улс төрийн сурталчилгаа хийж байгаа.
Хэдийгээр сурталчилгаа үргэлжилж байгаа ч нам, нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулах, нийтлэх, тараахыг хуульд заасанчлан өнөөдрөөс эхлэн хориглож байгаа.
Тодруулбал Сонгуулийн тухай хуулийн 70.2-т "Аливаа этгээд санал авах өдөр хүртэлх долоо хоногийн хугацаанд нам, нэр дэвшигчдийн талаар санал асуулга явуулах, энэ төрлийн мэдээллийг, бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл ашиглан нийтлэх, тараахыг хориглоно" хэмээн заажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
