Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

СЕХ: Н.Бүргэдааг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалтаар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар шийтгэврээр тогтоогдсон тул Улсын Их Хурлын  сонгуулийн 11 дүгээр тойрогт Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Нанзадын Бүргэдааг  нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Их Хурлын  сонгуулийн 11 тойргийн саналын хуудсыг хэвлэж, хүргүүлсэн тул Сонгуулийн тухай хуулийн 132.2-т заасны дагуу Нанзадын Бүргэдаад өгсөн саналыг сонгуулийн дүнд оруулан тооцохгүй байхыг холбогдох Сонгуулийн хороодод даалгав.

Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар сонгуулийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх, сонгуулийн явцыг ажиглах төрийн бус байгууллагуудыг бүртгэж, зөвшөөрөл олгох тухай, Техникийн тооллого хийх журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргав гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.   


Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.8 дахь заалт:

70 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

70.1.8.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах.