Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

"Бид хангалттай УУРАГ авч чадвал, эрүүл байж, сайн амарч чаддаг болно"

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Herbalife компанийн тухай болон бүтээгдэхүүний онцлог мөн хүнс тэжээл гэх мэт олон зүйлсийн талаар Herbalife компанийн Хүнс тэжээлийн боловсрол, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, доктор, нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр Луижи Граттон өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр Монгол дахь Herbalife компанийн Монгол дахь Бие даасан гишүүдэд хүнс тэжээлийн талаарх сургалтын хөтөлбөрийн чиглэл болон компанийн стратегийн менежментийн дотоод уялдааг хангаж, Herbalife компанийн бүтээгдэхүүнүүдын талаар сургалт зохион байгуулахаар Монголд ирээд байгаа аж. Түүний хувьд тус компанид 11 жил ажилласан түүхтэй.

Тэрбээр хэлэхдээ "Би Herbalife-д ажилд ороод 11 жил болж байна. Манай Herbalife компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн 94 оронд 4 сая хэрэглэгч хэрэглэж байна. Намайг анх ажилд ороход 40 гаруй улсад салбартай байсан.

Манай бүтээгдэхүүнээс хамгийн их борлуулалттай нь шэйк, цай, алое ургамлын ундаа. Шэйк нь нийт борлуулалтын 50 хувь, зах зээлийн 30 хувийг эзэлдэг. Мөн жилд 65 сая зарагддаг бөгөөд дэлхийд НОМЕР НЭГ бүтээгдэхүүн юм. Харин цай нь нэг аяга кофе уусантай тэнцэх сэргээх бүтээгдэхүүн. Өнөө үед хүмүүс сэргээх бүтээгдэхүүнийг их хэрэглэдэг болсон.

Энэ удаа миний бие Монгол Улсад Herbalife-ыг хэрэглэдэг Бие даасан гишүүдэд зориулсан сургалт хийхээр ирсэн" гэв.

Энэхүү хэвлэлийн бага хурлын дараа Луижи Граттонтай товчхон ярилцлаа.

- Herbalife компанийн тухай?

- Herbalife нь өөрийн бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулан 1980 оноос хойш хүмүүсийн амьдралыг өөрчилж ирсэн хүнс тэжээлийн олон улсын компани юм. Манай шим тэжээлийн, жин зохицуулах, эрч хүч сэргээх, эрүүл мэнд, фитнессийн болон хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 90 гаруй оронд зөвхөн Herbalife компанийн Бие Даасан Гишүүдээр дамжуулан худалдан авах боломжтой. Бид сайн чанарын бүтээгдэхүүн, хүн нэг бүртэй тулж ажилладаг Herbalife компанийн Бие Даасан Гишүүдийн заавар зөвлөгөө болон үйлчлүүлэгчдэд эрүүл, идэвхтэй амьдрах урам зориг төрүүлэх хамт олноор дамжуулан дэлхий нийтийн хэмжээнд тархсан зохисгүй хооллолт, таргалалтын асуудлыг шийдвэрлэх эрхэм зорилготой. Мөн бид 190 гаруй дэлхийд алдартай баг, тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэдэг. Үүнд Кристиано Роналдо, ЛА Галакси болон спортын бусад олон төрлийн аварга баг, тамирчдыг нэрлэж болно.

Харин 2011 оны есдүгээр сард Монгол Улсад албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш Herbalife Монголиа компани тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжин сурталчилж ирсэн.

- "Herbalife" хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж байгаа 94 орон байгаа гэсэн. Ямар шат дараалалтайгаар тухайн улсад борлуулах зөвшөөрлийг авдаг вэ?

- Манай бүтээгдэхүүний найрлагад хүчтэй идэвхтэй бодис байхгүй бөгөөд эмийн бус учраас аливаа улсад борлуулах зөвшөөрөл авахдаа ХҮНСНИЙ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН гэж бүртгүүлдэг.

Мөн бүтээгдэхүүнээ бүртгүүлэхдээ лиценз хэрэгтэй учраас тухайн улсын ЭМЯ-ны мэргэжилтнүүдтэй уулзах шаардлагатай болдог. Гэхдээ бүх улсад нэг л найрлагатай бүтээгдэхүүнээ борлуулдаггүй.

 

Яагаад гэвэл зарим улсын ЭМЯ нь витамин С ихтэй байж болохгүй, эсвэл найрлагад нь вандуй ашиглах хэрэгтэй гэх мэт хүсэлт, шаардлага тавьдаг. Үүний хариуд, бид боломжтой аргаар найрлагыг өөрчилж, бүтээгдэхүүнээ тухайн улсдаа борлуулах зөвшөөрөл авдаг. Хэдий энэ нь эдийн засгийн хувьд хэцүү ч гэсэн олон хүнд хүргэхийн тулд тухайн улс орны ЭМЯ-ны зааврын дагуу бүтээгдэхүүнийхээ найрлагад өөрчлөлт оруулдаг. Одоогийн байдлаар 150 төрлийн найрлагатай шэйкийг олон улсад худалдаалж байна. Мөн Африкаас бусад тивийн орнуудад өөрийн гэсэн Бие даасан гишүүдэд бүтээгдэхүүнээ хүргэж байна.

- Хүн ер нь яагаад хүнсний бүтээгдэхүүнээс дамжуулан уураг авах шаардлагатай вэ?

- Бидний ээж, аав, эмээ, өвөөгийн үеийн амьдралын хэв маяг их өөр байсан. Тэд өглөөний хоолоо маш сайн идэж, үйлчилгээний ажил гэхээс илүү барилга, тариалангийн талбай буюу хөдөө ажилладаг байсан.

Өнөөдөр хүмүүс өглөөний цайг тоохоо больж, үргэлж гар утас хэрэглэх, компьтерийн ард удаан суух, хоолны цагийг өөртөө зориулахгүй байх гэх мэт амьдралын хэв маягтай болсон. Үүний улмаас түргэн хоолны газраар их үйлчлүүлэх, урт хугацаагаар хадгалах боломжтой бүтээгдэхүүнийг ашигладаг болж байна. Мөн химийн аргаар боловсруулсан транс тосоор хийсэн бүтээгдэхүүнийг их иддэг болсон. Гэтэл энэ нь эрүүл мэндэд маш муу нөлөөтэй юм.

Монголчууд махнаас эрдэс тэжээл авдаг ч гэсэн ургамлын гаралтай бүтээгдэхүүн бага хэрэглэдэг. Тэгэхээр хүний бие тэнцвэрт байдлаа алддаг. Хэрвээ тухайн хүн эрдэс тэжээл, уургаа тэнцвэртэйгээр авч чадвал өөхөө шатаах, илүү сайн амрах, эрч хүчтэй, хэвийн жинтэй буюу эрүүл биетэй байх гэх мэт олон сайн ач холбогдолтой юм.

Үүний эсрэг манай Herbalife компани нь калори бага, тэжээл ихтэй бүтээгдэхүүнийг гаргахыг зорьдог. Манай бүтээгдэхүүнүүдэд транс тосны агууламж байхгүй. Тиймээс Herbalife компанийн бүтээгдэхүүнүүд бол калори бага, уураг нь өндөр, витамин эрдэс бодистой байдаг юм.

-  Ингэхэд яагаад хүн хэвийн жинтэй байх ёстой вэ?

- Сүүлийн үед хүнс тэжээлийн өөрчлөлт их явагдаж, улмаар таргалалт үүсч байна. Тухайлбал, сахарын хэмжээ ихтэй бүтээгдэхүүн, өөх тос, удаан хугацаанд хадгалах боломжтой бүтээгдэхүүн хэрэглэх нь ихэссэн. Ингэснээр эрүүл, зөв хооллохоо больж, улмаар зүрх, тархи, элэгний өвчтэй болох тохиолдол ихэссэн.

Иймээс бидний амьдралд уургаар баялаг зүйлийг идэх, уух хэрэгтэй болж байгаа юм. Бид хангалттай уураг авч чадвал, эрүүл байж, сайн амарч чаддаг болно.

Статистик мэдээнээс харахад, хүн байх ёстой жингээсээ 27-30 хувиар илүү жинтэй гэж гарвал илүүдэл жинтэй гэж үздэг. Хэрвээ 30 хувиас илүү бол таргалалттай гэж үзнэ. Харин 20-25 хувийн индекс нь энгийн, сайн. Харин 19 хувиас доош бол хэтэрхий бага жинтэй гэж үздэг. Энэхүү биеийн жингийн индекс нь тухайн хүнийг өндрийг биеийн жинд нь хуваахад гарах юм. Энэхүү индекс нь хүний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг.

- "Herbalife"-ын бүтээгдэхүүний чанар, агууламжийг хэрхэн шалгаж, зөвшөөрдөг вэ?

- Бид бүтээгдэхүүнийхээ найрлагыг хэрэглэгчдэдээ тайлбарлахын тулд олон лабораторид шинжлүүлдэг. Тухайлбал, Сингапур улсын хараат бус лабораториор манай шэйкийг шинжлэхэд, сахарын агууламж нь 26 гликемик индекстэй гарсан.

Найрлагын хувьд зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэснээр илүү их итгэл үнэмшлийг бий болгодог.

Ер нь манай компани аль болох сахарын агууламж багатай байхаар бүтээгдэхүүнийхээ найрлагад анхаардаг. Ийнхүү найрлагын хувьд зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэснээр илүү их итгэл үнэмшлийг бий болгодог.

- Herbalife-ын бүтээгдэхүүнийг нэг хэрэглэж эхэлсэн бол тогтмол хэрэглэж байх ёстой юу?

- Юуны өмнө манай бүтээгдэхүүн бол хүнсний бүтээгдэхүүн юм. Цай бол цай, ундаа бол ундаа учраас чанартай битүүмжлэгдсэн саванд савлагддаг байгаа. Тиймээс 7 хоног хэрэглэж байгаад зогссон ч ямар нэгэн асуудал байхгүй ч гэсэн өөрийн идэж, ууж байгаа зүйлсийнхээ уургийн хэмжээнд анхаарал тавих хэрэгтэй.

Хүн дунджаар 3,000 калори идэж, уудаг. Гэтэл хүний биед 2,000 болон түүнээс бага калори байхад хангалттай байдаг. Харин манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүн өдөрт 1,800-2,000 калори идэж эхэлдэг учраас жингээ хасах боломжтой болдог.

- Зав гарган ярилцсанд баярлалаа.

- Баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.