Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-д Starbucks, McDonalds, супермаркетуудыг нийлүүлснээс олон зэвсгийн дэлгүүр байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 6 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Ням гарагт Орландо хотод болсон аллагын улмаас 50 хүн амиа алдсан нь АНУ-ын түүхэнд байгаагүй бөөнөөр хядсан үйл явдал болоод байгаа.

Хэдийгээр ерөнхийлөгч Барак Обама зэвсгийн хяналтыг чангатгахыг хүсдэг ч Америкчууд буунаас салах дургүй байна. Америкт буу худалдаж авах нь аяга кофе, нэг гамбургер олохоос амархан.

Үүнийг Статиста агентлагийн гаргасан график баталж байна. АНУ-д 65,000 орчим зөвшөөрөлтэй зэвсгийн дэлгүүр байгаа нь тус улс дахь Starbucks, McDonalds-ийн сүлжээний салбарууд, бүх супермаркетын тоог нийлүүлснээс давж байгаа юм.

 

Хүнийг хооллодог дэлхийн хамгийн том хоёр сүлжээнээс хүнийг бууддаг зэвсэг зарах газар илүү олон байгаа нь Америкт байнга шахуу аллагын хэрэг гардгийн шалтгааныг харуулж байна.

 

Эх сурвалж: Independent