Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/06/16-НД НИЙТЛЭГДСЭН

“UB DANCE FESTIVAL-2016” Ням гарагт Чингисийн талбайд болно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 6 сарын 16
IKON.MN
Зураг зураг

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу Ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.  

Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. Үүнд:

  • Хамтлаг бүжгийн улсын аварга шалгаруулах
  • 1vs1 бүх төрлийн гудамжны бүжгийн аварга шалгаруулах
  • Graffiti, гудамжны урлагийн аварга шалгаруулах
  • Parkour & Freerunning, Extreme sport-н аварга шалгаруулах
  • Гадаад DJ Zesty-н сэт тоглох
  • Олон улсын бүжигчдийн үзүүлбэр болон сургалт
  • Сошиал бүжгийн үзүүлбэр болон сургалт
  • Backyard label-н тоглолт зэрэг өргөн хүрээг хамарсан бүтэн өдрийн арга хэмжээ болно.