Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний мэдэх ШҮДНИЙ ООН ДЭЭРХ ӨНГӨ үнэн үү

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 5 сарын 13
Сурталчилгаа
Зураг зураг

Хэрэглэгчид сүүлийн үед энэ шүдний ооны савлагаан дээрх өнгө ооны найрлагатай холбоотой гэсэн үнэн үү? гэж их эргэлзэж, асуух  болсон. Энэ асуултын дагуу интернетээс хайж үзэхэд монгол хэл дээр:

  • Ногоон-байгалийн гаралтай түүхий эд 
  • Хөх-байгалийн болон эмчилгээний зориулалттай түүхий эд орсон
  • Улаан-байгалийн болон химийн гаралтай бодисны найрлагатай
  • Хар- химийн гаралтай бүтээгдэхүүн гэх мэдээлэлүүд элбэг гарч ирдэг болж. 

Гэвч энэ нь үнэхээр баттай эх сурвалжаас тавигдсан мэдээлэл үү гэхээр үгүй юм байна. Тэдгээр өнгө нь зөвхөн шүдний  ооны саван дээр ч бус ахуйн хэрэглээ, гоо сайхан цаашлаад хүнсний  бүтээгдэхүүн дээр ч байдаг болохыг та ч бас нэг хараад шалгаарай.

Шүдний эмч нарын хамгийн сайн мэдэх, хүмүүст байнга зөвлөдөг Английн Glaxosmithkline нэртэй эм, эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд №1- т ордог компанийн Parodontax, Sensodyne зэрэг маш сайн эмчилгээний үр дүнтэй шүдний оо нь хар хөх өнгийн тэмдэглэгээтэй байдаг бөгөөд үүнийг судлаад үзтэл бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад шүдний ооны савлагааг хаагуур нь таслахыг хянадаг таних тэмдэг буюу EYE MARK  аж.  Бидний тэгтлээ их ач холбогдол өгөөд байдаг эдгээр өнгө нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй компаниасаа хамааран өөр өөр өнгөтэй байдаг ба бүтээгдэхүүний орц найрлагыг илэрхийлдэг өнгө огт биш байжээ. 

Бидний хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн, ялангуяа ам арчилгааны бүтээгдэхүүнд хэрэглэгч бид дээд зэргээр ач холбогдол өгч худалдан авах нь туйлын чухал бөгөөд тухайн хүний шүд, амны хөндийн эрүүл ахуйн онцлогоос хамааран бүтээгдэхүүний найрлага, тухайн хэрэглэгчид тохирсон үйлчилгээ, хаана үйлдвэрлэгдсэн зэргийг савлагаан дээрээс харж дэлгэрэнүй мэдээлэлийг интернэтэд байршсан баттай болон шууд эх сурвалжаас хүлээн авч, бүтээгдэхүүнээ худалдан авах нь бидний насан туршийн гоо сайхны толь болсон шүд, амны хөндийн эрүүл арчилгаанд нэн тустай юм.  

Дэлгэрэнгүй мэдээллийг  http://www.newhealthadvisor.com/Toothpaste-Color-Code.html - линкээр эсвэл google дээр how meaning of  square color code on toothpaste on tubes гэж бичээд баттай эх сурвалжуудаас нь аваарай.

Утас : 9509-5258 


Бэлтгэсэн: Нүүр ам судлалын их эмч Б.Бадамдарь

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.