Сонгуульд жагсаалтаар нэр дэвших нь Үндсэн хууль зөрчиж буй явдал гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн сарын 22-нд гаргасан билээ.
УИХ-аар уг дүгнэлтийг хэлэлцэж эхлэх үеэр “Шударга ёс” эвслийнхэн тав хоногийн завсарлага авсан. Тус бүлгийн авсан тав хоногийн завсарлага өнөөдөр дуусч байна.
Энэ талаар тус бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгээс тодруулахад “Манай бүлгийн тав хоногийн завсарлага өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Нэгэнт завсарлага дууссан учир цэцийн дүгнэлтийг маргаашаас хэлэлцээд явах байх” гэсэн хариу өглөө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!