Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс дэлхийн хамгийн том үр тарианы экспортлогч болжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУ-ын Хөдөө Аж Ахуйн сайд Александр Ткачев ОХУ нь АНУ, Канадыг гүйцэж дэлхийн хамгийн том үр тарианы экспортлогч болсныг зарлажээ.

Сайдын хэлснээр Орос улс 2016 оны сүүл гэхэд 25 сая тонн үр тариа гадаад зах зээлд гаргахаар байгаа гэнэ. 2015 онд ОХУ-ын үр тарианы ургац дээд хэмжээндээ хүрч 13.2 сая тонн улаан буудай, 1.1 сая тонн цагаан будаа, 2.7 сая тонн шар буурцаг, 900 мянган тонн гурвалжин будаа хураасан байна.

2015 оны нийт үр тарианы ургац 104.8 сая тонн хүрснийг Ткачев мэдээлжээ.

2016 онд Орос улс үр тарианы экспортоор тэргүүлэх төлөвтэй байгааг өнгөрсөн хоёрдугаар сард Wall Street Journal мэдээлж байсан юм.

Хөдөө Аж Ахуйн яамны мэдэгдэлд ийнхүү экспортоор дэлхийд тэргүүлэх нь улсын төсвийг нэмэгдүүлэхээс гадна олон улсын тавцан дээр ОХУ-ын нэр хүндийг дээшлүүлэх ач холбогдолтойг онцолжээ.

 

Эх сурвалж: RBC.Ru