Landcruiser 70-ын ерөнхий төрхийг хуулбарлан авч J71, J78 гэсэн кодтойгоор тухайн үедээ нилээд алдартай байсан Mitsubishi Pajero-той өрсөлдөхүйц загвар болон 1990 оноос гарч ирсэн.
1994 онд шинэчлэгдэж тэнхлэг хоорондын зай нь урт 5 хаалгатай загвар худалдаанд гарсан ба компьютерын удирдлагатай бензин цацах насостой болсноор хөдөлгүүрийн ажиллагаа нь илүү сайжирч, хэрэглэгчдийн таашаалыг улам хүртэх болсон. Европт спорт загварын 2 хаалгатай Landcruiser Hardtop маш алдартай байсан ба Landcruiser Prado японд маш их нэр хүндтэй байсан.
1984-1990 он
1990-1996он
1990-1996он
1990-1996он
1990-1996он
1996 оны 5 сард худалдаанд гарсан. Хөдөлгүүр тэнхлэг гэх мэт олон эд анги нь энэ үеэс Toyota Таcoma, Toyota Hilux Surf-тэй адил болж ирсэн.
Цуваа 4 цилиндртэй, 2.7литрийн багтаамжтай 3RZ-FE хөдөлгүүр, V хэлбэрийн 6 цилиндртэй 3.4 литрийн багтаамжтай 5VZ-FE бензин болон 3 литрийн багтаамжтай 5L дизель хөдөлгүүр, мөн цуваа 4 цилиндртэй 3 литрийн багтаамжтай дизель турбо 1KZ-TE хөдөлгүүр бүхий загваруудтай.
Урд тэнхлэг болон нум нь хос гартай пүрштэй бол хойд тэнхлэг нь 5 татуургатай чулак бүхий пүрштэй. Мөн 3 хаалгатай загварын их гэрэл дугуй хэлбэртэй болсон ба 1999 оны 6 сард бампертаа манангийн гэрэлтэй болсон.
2002 онд худалдаанд гарсан. Автомат 4, 5 араатай, механик 5 араатай загварууд байдаг ба 4 дугуйгаараа хөтөлдөг. Гол зах зээл нь европ учраас европ загвар өнгө аяс орсон. Тэнхлэг хоорондын зай нь урт, богино 2 загвартайгаас гадна тухайн загварууд нь 3, 5 хаалгатай байдаг.
Японы зах зээлд V хэлбэрийн 6 цилиндртэй 5VZ-FE, 2.7 литрийн багтаамжтай 2TR-FE 2 төрлийн бензин хөдөлгүүр, мөн экспортод зориулан 3RZ-FE, зөвхөн европын зах зээлд зориулсан V хэлбэрийн 6 цилиндртэй 4 литрийн багтаамжтай 1GR-FE бензин хөдөлгүүр, 4 цилиндртэй 3 литрийн багтаамжтай дизель 1KD-FTV хөдөлгүүрээс гадна 1KZ-TE, 5L-E хөдөлгүүртэй загварууд гарсан.
Tуслах хурдны хайрцаг нь хүнд ба хөнгөн 2 горимтой, төв дифференциал цоожлогчтой 4 дугуйгаараа хөтөлдөг. Дээд зэргийн спорт загвар бүхий Landcruiser Prado нь хулгай дээрмээс хамгаалсан системтэй бөгөөд 2004 оны шинэчлэлээр 2,7 литрийн бензин хөдөлгүүр болох 3RZ-FE загварын хөдөлгүүрийг 2TR-FE загвартай болгон өөрчилсөн.
Харин хойд америкт 4 хаалгатай Landcruiser J120 загварт V8 цилиндртэй 2UZ-FE хэлбэрийн хөдөлгүүр тавьж LEXUS GX470 загвар худалдаалж байна.
Гадаадын зах зээлд зориулан өмнө нь хэрэглэгдэж байсан1KZ-TE /3 литрийн дизель хөдөлгүүр, 135 морины хүчин чадалтай /, 5L-E /3 литрийн дизель хөдөлгүүр, 95 морины хүчин чадалтай/ хөдөлгүүрүүд бүхий загварууд байх ба ачаагаа оруулаад тооцвол богино загвар нь 7 хүн, урт загвар нь 10 хүн багтах боломжтой. Ингээд 2005 оноос дизель хөдөлгүүр ашиглагдахаа больсон байна.
2009 оны 9 сард өмнөх загварыг шинэчлэн гаргажээ. Энэ үеэс японд худалдаалагдаж байсан загварыг Hilux Surf-тэй нэгтгэн үйлдвэрлэх болжээ.
Өмнөх загваруудын хөдөлгүүр, суурийг ашиглаж байгаа бөгөөд хэзээ ч хаана ч унаж хэрэглэсэн хамгийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасаар байна. Цаг үетэй зэрэгцэн улам шинэчлэгдэн сайжирч байгаа ба салоны зай нэмэгдэж, гадаад загвар ч улам боловсронгуй болж байна.
Мөн шатахуун зарцуулалт багасаж байгаа бөгөөд аюулгүйн дэр нь 7 ширхэг болсон ба жолоочийн суудал, жолоочийн хажуугийн суудлуудын толгойн дэр цахилгаан удирдлагатай болсон. 4 литрийн багтаамжтай 1GR-FE загвар нь 276 морины хүчин чадалтай болсон төдийгүй шатахуун зарцуулалт багассан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!