Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сүхбат аваргын тухай ном нээлтээ хийлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Бөх судлаач На.Зоригтбаатарын “Дархан аварга А.Сүхбат: Монголчууд үнэн байхад л дуртай” номын нээлт өчигдөр боллоо

Уг номонд жижиг хэмээх А.Сүхбат аваргын амьдрал, барилдааны түүхийг багтаажээ. Мөн А.Сүхбат аваргын өөрийнх нь 20 жилийн турш хөтөлсөн барилдааны тэмдэглэл ч багтсан байна. 

На.Зоригтбаатар энэхүү номыг зохиосон талаараа “2000 оны Үндэсний баяр наадмаар А.Сүхбат аварга түрүүлж арслан цолтой болсон. Дараа жил нь буюу 2001 онд 1,024 бөхийн барилдаанд түрүүлж аварга цол хүртсэн. Одоогийн МҮБХ-ны дүрмээр 1,024 бөхийн барилдаанд түрүүлбэл хоёр удаа түрүүлсэнд тооцож цол олгодог. Гэтэл тэр үед энэ дүрэм үйлчлээгүй. 1,024 бөхийн барилдаанд түрүүлснийнх нь дараа би А.Сүхбат аваргад өөрийнх нь тухай ном бүтээхээ амалсан юм.  Нэгдүгээрт, тэр амлалтаа биелүүлсэн хэрэг. 

Хоёрдугаарт, 2004 онд мөн л А.Сүхбат аварга түрүүлсэн. Харин 2014 онд буюу 10 жилийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан аварга цолыг нь гардуулсан. Тэр үеэс эхлэн цолны асуудалтай холбоотой зүйл яригдаж эхэлсэн. Аварга ч зодог тайлсан. Тиймээс маргаантай байдаг асуудалд хариулт өгөх цаг хугацаа нь болсон гэж үзээд энэ номыг бичиж эхлүүлсэн юм” гэлээ.  

 

Уг номонд их аварга Х.Баянмөнх, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Догмид, Д.Цоодол нарын сонирхолтой ярилцлагууд, СГЗ Ай.Төмөр-Очирын шүлгүүд ч багтжээ. Ном ирэх долоо хоногоос номын худалдаанд гарах юм байна.