Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Гэртээ хүүхдийг эрсдэлээс хамгаалах дөрвөн энгийн арга

СУРТАЛЧИЛГАА
2016 оны 4 сарын 18
Сурталчилгаа

Гэр бүлийн аз жаргал, баяр баясал болсон энхрий бяцхан хүүдүүдэд маань хорвоо ертөнц шинэхэн, юм бүхэн сонирхолтой харагддаг билээ. Гэвч тэдний энэ сониуч зан нь тэднийг маань ямар нэгэн эрсдэлд оруулчих тун дөхдөг. 

Хэрэв та дэлгүүр явж хүүхдээ гэнэтийн эрсдэлээс хамгаалах зүйлс авахаар төлөвлөж байгаа бол гэр доторх зүйлсээр ашиглаж болох дараах энгийн аргуудыг ашиглаж үзээрэй.


1. Теннисний бөмбөг

Та теннисний бөмбөгийг бага зэрэг зүсч янзлаад, ширээний ирмэгэнд суурилуулж өгсөнөөр хүүхдээ ширээний ирмэг мөргөхөөс урьчилан сэргийлэх боломжтой болох юм.

Хэрэв бэлэн теннисний бөмбөг байхгүй үүнийг орлож болохуйц зөөлөн материалаар хийсэн юу ч байж болох юм. 

 

2. Шугам

Та хуучин өөрийн ашиглаж байсан шугамыг хувцасны өрөөний шүүгээний заман доор байрлуулж өгсөнөөр шүүгээ мултарч хүүхдийн тань дээрээс унахаас урьдчилан сэргийлэх боломжтой. 

 

3. Үсний резин болон жигнэмэгний хэв гаргагч

Жигнэмэгний хэв гаргагч янз бүрийн содон дүрс хэлбэрээрээ хүүхдүүдийн анхаарлыг их татдаг болохоор хүүхдүүд ирэнд нь гараа эсгэчих гээд байдаг. 

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд та резин ашиглаж хүүхдийн гар хүрэхээргүй аяга тавагны шүүгээний бариулнаас дүүжлэх боломжтой. Эргээд танд хайж олоход ч мөн амар байх болно.

 

4. Полиэтилен хөөс

Хүүхэд тань бяцхан хуруугаа хаалганд хавчуулахаас илүү аймшигтай зүйл бараг үгүй байх. Үүнээс урьдчилан сэргийлж та хямдхан полиэтилен хөөс буюу аяга таваг угаагчийг нимгэхэн зүсэж хаалганыхаа дээд хэсэгт байрлуулах боломжтой. 

 

Хэрэв таны ажил амьдралд тань үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх шаардлага гарч байгаа бол та Ремаксын агентуудтай холбогдоорой. Магадгүй таны амьдардаг бүс юмуу таны сонирхож буй бүсийг тань хамгийн сайн мэддэг, туршлагатай агенттай та холбогдох боломжтой. 

Ремакс Монголиагийн агентууд таны хүсэл, хэрэгцээ, шаардлагыг тань анхааралтай сонсож зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахдаа баяртай байх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.