Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/16-НД НИЙТЛЭГДСЭН

Чех улс нэрээ солих гэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Чех улс өөрийн нэрийг солихоор тун эрчимтэй ажиллаж байна. Олон улсад тус улсыг “Czech Republic” буюу Бүгд Найрамдах Чех Улс гэж албан ёсоор нэрлэдэг. Тэгвэл энэ нэр нь урт, хэрэглэхэд түвэгтэй тул Czechia (дуудлага нь Чекиа) гэсэн богино нэрээр солихоор болж байна.

Одоогоор тус улсын парламент шинэ нэрийг батлах гэж байгаа бөгөөд үүний дараа НҮБ-ын улс орны нэрнүүдийн мэдээллийн санд оруулж өөрчлүүлэх гэнэ.

Гэхдээ хуучин нэр нь албаны хэрэглээнд үлдэж шинэ богино нэр нь гадаад ертөнцөд тус улсыг төлөөлөх юм байна.

Тухайлбал зар сурталчилгаа, спортын хувцас өмсгөл, бараа бүтээгдэхүүн дээр бичигдэхэд шинэ нэр нь илүү хялбар үзэмжтэй болох юм. Үүнээс өмнө “Czech Republic” гэсэн түвэгтэй нэрийг хэрэглэж байв.

Одоогийн нэр нь 1993 онд тус улс Чехословак улсаас салан шинээр зарлагдахад бий болсон хорь гаруй жилийн настай. Тэгвэл шинэ нэр нь 1,200 орчим жилийн түүхтэй үндэстнийг нэрлэхэд хамгийн тохиромжтой гэж үзэж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Business Insider