Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Гол, мөрний мөсний зузаан 10-40 см нимгэрчээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй боловч томоохон гол, мөрний адгаар мөсгүй болсон байна.

Мөсөн дээгүүр ус урсах, мөс нимгэрэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж, мөсний зузаан дөрөвдүгээр сарын 1-ний өдрийнхөөс 10-40 см нимгэрч, мөс хэврэгшсэн.

Цаашид цөн түрэх, цөнгийн хахаа ажиглагдаж, голын усны түвшин нэмэгдэх болно. Иймд ард иргэд мөс цөмрөх аюулаас урьчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ