Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Булшнаас олдсон Түрэг эмэгтэй цаг хугацаагаар аялагч байсан уу?

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Их Британий мэдээллийн Express, The Sun, Daily Star сайтуудаар нэгэн мэдээлэл хамгийн их хандалттай байсан нь Монголын нутгаас олдсон Түрэг эмэгтэйн булшны тухай байлаа.

Гол анхаарал татсан зүйл нь уг эмэгтэйн өмссөн гутал Адидас фирмийн спорт гуталтай адилхан харагдаж байсан явдал юм.

Үнэхээр шарилын өмссөн гутал нь Адидасын алдарт гурван судалтай спорт гутал мэт харагдаж байгаа аж. Үүн дээр үндэслээд 1,500 жилийн өмнө амьдарч байсан энэ эмэгтэй цаг хугацаагаар аялагч байв уу гэсэн хөгжилтэй таамаглал дэвшүүлсэн нь Британичуудын анхаарлыг татсан байна.

Мэдээний сэтгэгдэл дээр тэд уг санааг улам баяжуулсан агуулгатай хошигнолуудыг бичиж үлдээжээ.

Тухайлбал нэг уншигч “нэг гартаа iPhone атгасан байгаа юм биш биз?” гэсэн бол нөгөө нэг нь уг зургийг Фотошоп бүтээл гэж сэжиглэж байгаагаа илэрхийлэн “Энэ нээлт 2016 онд Фотошоп оршиж байгааг баталлаа” гэжээ.

Бас нэг нь “Болгоомжтой бай! Туркүүд спорт гутлыг анх сэдсэн гэж магадгүй шүү! тэд одоо бүр Америкийг түрүүлж нээсэн гээд байгаа” гэсэн байна.

Мөн “Адидас фирм эднээс хуулсан болж таарлаа”, “Нээрээ булан дээр нь “Made in China” гэсэн бичих харагдаж байна”, “Халаасанд нь гар утас байгаа байх” зэргээр бичжээ.