Ойрын үед БНСУ-ын виз мэдүүлгийн талаар зарим зүйл дээр ойлгомжгүй хэл ам ихтэй байна. Өчигдрийг хүртэл цагдаагийн газраас олгодог тодорхойлолт олгохгүй гэсэн шалтгаанаар БНСУ-д анх зорих иргэд виз мэдүүлэх боломжгүй байсан. Мөн нийтээрээ эдийн засгийн хямрал хэмээх шалтгаанаар гадаадыг, тэр тусмаа БНСУ-ыг зорихыг хүсэх болж үүнтэй холбоотойгоор БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авдаг байгууллагууд ачааллаа дийлэхгүйд хүрч урт дараалал үүсч иргэдийг чирэгдүүлэх тохиолдол гарсан байдаг.
Тэгвэл эдгээр асуудлууд шийдэгдэн хэвийн байдалдаа эргэн орж эхэллээ. Тухайлбал дөрөвдүгээр сарын 06-ны өдөр Хууль зүйн яамны сайдын тушаал гарч иргэдэд Цагдаагийн газрын тодорхойлолтыг гаргаж өгөх болсон байна.
Мөн Визний мэдүүлэг хүлээн авдаг “Паспорт интернэшнл”, “Монгол Солонгосын хүмүүнлэгийн харилцааны нийгэмлэг”, “Бридж Хан-Монлау” гэсэн гурван байгууллага иргэдэд үйлчилдэг байсан бол энэ удаад дөрвөн байгууллага нэмэгдсэн нь иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгосон ба үйлчилгээний байршлыг ч анхаарчээ.
Шинээр нэмэгдсэн байгууллагууд:
БНСУ-ын виз мэдүүлэгч иргэдийн хувьд заавал БНСУ-ын ЭСЯ-ыг зорилгүй өөрт ойр байрлалтай виз мэдүүлэг хүлээн авах байгууллагад очиж үйлчлүүлэх боломж нээгдлээ.
Эх сурвалж: БНСУ-ын ЭСЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!