Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/04-НД НИЙТЛЭГДСЭН

Өөхөн түймэр эхэллээ

ikon.mn
2016 оны 4 сарын 4
iKon.MN
 

Өөхийг булчин болгох “FIT Довтолгоо” өргөн фронтоор довтолох бэлтгэлээ хангаж эхэллээ. Тэдний гол дайсан бол нүүрс-усны илүүдэл, хөдөлгөөний дутагдалаас үүссэн илүүдэл өөх, илүүдэл жин юм. Энэхүү довтолгоонд ялахын тулд шинжлэх ухаанч байдлаар боловсруулсан зохистой хооллолт болон дасгал хөдөлгөөний тактик боловсруулан өөхийг шатааж хөлсийг дуслуулна. Эцсийн ялагч нь та болж таны биемахбодь баярлах болно. 

Өнгөрсөн бямба гараг буюу 4-р сарын 2-ны өдөр эрүүл мэндээ хамгийн чухал хэмээн ухамсарласан хэсэг хүмүүс цуглан эрүүл мэндийн боловсролоо ахиулсан нь  Цахим Эмчийн “ЖИНдээ биш ГАЛБИРтаа анхаар”  лекц байлаа. Лекцийн дараагаар тэд хөлсөө гарган хэсэг дасгал хийгээд авав. Зарим нэг нь банан болон чихэрлэг хүнс хэрэглэснийхээ дараа спиннинг дугуйгаар авсан илчлэгээ тэр дор нь шатааж бодит мэдрэмж мэдрэв. Хоёр цаг үргэлжилсэн арга хэжмээний дундуур уурагны коктейль, өөх шатаалтыг дэмждэг зуун настын цэвэр гель, зуун настын цэцэгнээс гарган авсан цай уулгаж байсан нь өөхөө шатааж эхэлж байгаа хүмүүст таалагдав.

Эрүүл мэндээ эрхэм болгон ирсэн хүмүүс бодлынхоо хүчээр олон улсад хэрэгждэг цэвэрлэгээний Форевер С9 багц бүтээгдэхүүн болон Олимпус фитнесс төвд явах эрхийн азтанаар тодорлоо. Ингээд тэд биедээ алт эрдэнэс мэт хадгалан явсан хог новшоо цэвэрлэн өөхөө шатааж булчингаа нэмэгдүүлэхээр санаа сэтгэл нэгдэцгээн ирэх 7 хоногоос “FIT Довтолгоо”–ндоо гарахаар тогтлоо. Та энэ довтолгоонд оролцож өөхөө шатаахад хараахан хоцроогүй байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ довтогоонд хамрагдсанаар өөх жижгэрч булчин томрохоос гадна тархинд тань зөв дадал, сэтгэлд тань эерэг хандлага суух болно. 

Facebook.com/TsahimEmch хаягаар зөвлөгөө авах болон facebook.com/groups/FITclubMongolia/ бүлэгт зорилго нэгтэй хүмүүстэй нэгдээрэй.