Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хэрвээ Их Монгол Улсыг өнөөдөр дахин сэргээвэл…

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 4 сарын 3
iKon.MN

Bank of America, Merryll Lynch компаниуд "Transforming World Atlas" гэдэг төсөл хэрэгжүүлж дэлхийн газрын зургийг өөр олон янзын өнцгөөс хийсвэрлэн дүрсэлж харуулсан байна.

Түүн дотор “If the Mongol Empire Reunited” буюу “Хэрвээ Их Монгол улсыг сэргээн байгуулбал” гэсэн график дүрслэл, зарим тооцоололтой хамт оржээ.

Ингэхдээ тухайн цаг үед Их Монгол улсын бүрэлдэхүүнд ихэнх газар нутаг нь багтаж байсан улсуудыг өнөөдрийн хил хязгаараар нь багтаан дүрсэлжээ.

 

Хэрвээ ийм улс дахин байгуулагдвал ямархуу том гүрэн болохоор байгааг зарим тоо баримтаар илэрхийлбэл:

  • Их Монгол гүрний хамгийн том хот нь Шанхай болох ба 24 сая хүн амтай энэ хот дэлхийд ч хамгийн том нь байх болно
  • Их Монгол гүрэн нийт 9.7 сая цэргийн албан хаагчтай, дэлхийн хамгийн том армитай байна
  • Их Монгол гүрний Дотоодын Нийт Бүтээгдэхүүн нь $29.7 их наяд (PPP) буюу дэлхийн хамгийн баян улс болно
  • Их Монгол гүрний газар нутаг нь 33 сая км хавтгай дөрвөлжин талбайтай буюу дэлхийд хамгийн том нутаг дэвсгэртэй нь байна
  • Их Монгол гүрний хүн ам нь 2.2 тэрбумд хүрч дэлхийн хамгийн олон хүн амтай гүрэн болно

 

Тайлбар:

  • АНУ-ын хамгийн том хоёр геополитикийн өрсөлдөгчид болох Орос, Хятад улсууд тэр үед Их Монгол гүрний захиргаанд байсан
  • Уг зурагт Их Монгол гүрэн оргил үедээ багтааж байсан газар нутгийг өнөөдрийн Орос, Хятад, Монгол, Турк, Иран, Ирак, Украин зэрэг улсуудыг оруулан дүрслэв