Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн харьяа Үйлдвэрлэлийн Технологийн сургууль нь дизайны мэргэжлээр сурч буй оюутан залуусын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой зохион байгуулагдаж эхэлсэн “Алтан хулгана” наадам 2016 онд 11 дэх жилдээ “Бидний шийдэл” гэсэн сэдвийн дор монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээлээр зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадам нь Visual communication design, Interior exterior design, Product design гэсэн 3 бүлэгт хуваагдан 20 номинацаар оюутнуудын бүтээлийг шалгаруулах юм байна. Энэ жилийн наадам нь "Бидний шийдэл" гэсэн сэдвийн дор монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээлийг хүлээн авч шалгаруулахаас гадна "Дизайны тулгамдсан асуудлууд" сэдвийн дор оюутны эрдэм шинжилгээний бага хурал болох аж.
Удирдамж:
ЗОРИЛГО
Дизайны мэргэжлээр сурч буй оюутнуудын чөлөөт сэтгэлгээ, уран бүтээлийн онцлогийг харуулах, бүтээлч хандлагыг дэмжих, дизайныг тодорхойлсон бодлого концептийг нийтэд түгээх, сургалтын онцлогийг таниулах зорилготой.
СЭДЭВ
“Бидний шийдэл” гэсэн сэдвийн дор монгол агуулга, сэтгэлгээг тусгасан бүтээлээр оролцоно.
ХЭН ОРОЛЦОХ
Visual communication design, Graphic design, Interior design болон дизайны чиглэлээр сурч буй их дээд сургуулиудын оюутнууд.
ХЭРХЭН ОРОЛЦОХ
БҮТЭЭЛД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
НОМИНАЦУУД:
/Visual communication design/
/Interior, exterior design/
Эдэлхүүний дизайн
“Дизайны тулгамдсан асуудлууд” сэдвийн дагуу эрдэм шинжилгээний илтгэл /Хугацаа 10-15мин/
Дизайны шилдэг удирдагч багш
Wacom tablet дээрх зургийн тэмцээн
Холбоос: www.must.edu.mn, www.facebook.com/altanhulgana
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|