Мобиком Корпораци дараа төлбөрт хэрэглэгчдийнхээ хэрэглээг улам бүр хялбар болгосоор байгаа билээ. Үүний нэг баталгаа болж, өнөөдрөөс эхлэн дараа төлбөрт хэрэглэгч та дэлхийн аль ч улс орон руу гар утасныхаа од (*) товчийг ашиглан Глобусын од гарцаар шууд ярих боломжтой болж байна.
Өмнө нь дараа төлбөрт хэрэглэгчид гадаад улс оронд ажиллаж амьдарч байгаа ах дүү, найз нөхөдтэйгээ ярихдаа олон улсын ярианы карт худалдан авч цэнэглэх, эсвэл нэмэлт барьцаа төлбөр байршуулж байж ярьдаг байсан бол одоо зөвхөн од товчийг дараад л хүссэн улс руугаа шууд холбогдоно. Харин таны ярианы төлбөр тухайн сарын хэрэглээний төлбөр дээр нэмж тооцогдох болно.
Од товчийг ашигласнаар:
Та гадаад улс оронд байгаа хайртай дотны хүмүүстэйгээ “*”+”Улсын дугаар (+хотын дугаар)”+”Утасны дугаар” гэж оруулаад залгах товчлуурыг дарахад л хангалттай. Жишээ нь: Америк руу ярих бол *192хххххххх гэж оруулаад шууд залгана.
Дэлгэрэнгүй мэдээллийг Мобикомын лавлах 2222 болон бусад операторын хэрэглэгчид 1800-2222 дугаараас авна уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!