Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Улаанбаатар хотын орон сууцны ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ

ikon.mn
2016 оны 3 сарын 14
Барилга.МН
Зураг зураг

2016 оны 1-р сарын байдлаар 253 төслийн нийт 53,276 айлын сууцны барилга баригдаж захиалга авч байна. Үүнээс 98% нь 224 төслийн орон сууц, 2% нь 29 төслийн хаус байна. 

Мөн барилгын ажил зогссон 35 төслийн 8,937 айлын орон сууц, 3 төслийн 208 айлын хаус, таун хаус байна. Захиалга авч эхлээгүй байгаа 91 төслийн 46,586 айлын орон сууц, 8 төслийн 4,111 айлын хаус, таун хаус байна.

УБ хотын сууцны нийлүүлэлт, айлын тоогоор

  Төслийн тоо Нийт
 Орон сууц  224 52,177
 Хаус  29 1,099
 Нийт  253 53,276


УБ хотын сууцны нийлүүлэлт /хувиар/             

 
2016 оны 1-р сарын байдлаар захиалга авч байгаа төслүүдийг борлуулалтын явц, сууцны төрлөөр нь ялгаж авч үзье. Орон сууцны хувьд нийт 224 төслийн 36% нь 76-100%, 33% нь 26-50%, 20% нь 51-75%, 12% нь 25% хүртэлх явцтай байлаа. 

Захиалга авч буй сууцны нийлүүлэлтийг дүүрэг тус бүрээр, өрхийн тоогоор харьцууллаа. Нийлүүлэлтийн хувьд БЗД-т хамгийн өндөр буюу 88 төслийн 16,831 айл, ЧД-т хамгийн бага буюу 7 төслийн 379 айлын орон сууц бий.  

Орон сууцны үнэ ханш

Орон сууцны үнийг СТАНДАРТ, СТАНДАРТ САЙН, ТАНСАГ гэсэн 3 бүлэгт хувааж, тус бүрийн жигнэсэн дундаж үнийг судлах нь хамгийн оновчтой гэж үзлээ. 

1.1.  Улаанбаатар хотод хэрэгжиж буй төслийн тоо болон жигнэсэн дундаж үнэ
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 253 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд стандарт 134 төсөл, стандарт сайн 88 төсөл, тансаг зэрэглэлийн 31 төсөл байна. Стандарт зэрэглэлийн орон сууцны хувьд  дундаж  үнэ 1,603,668 төгрөг буюу дунджаас 22%-иар бага дүн гарлаа. Стандарт сайн зэрэглэлийн хувьд дундаж үнэ 2,113,389 төгрөг буюу ерөнхий дундажтай ойролцоо түвшинд байв. Харин тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд дундаж үнэ 3,796,767 төгрөг буюу дунджаас 84,8%-иар их байсан юм. 

Орон сууцны зэрэглэл тус бүрийн дундаж үнэ, нийт дундаж үнэ

Шинэ орон сууцны дундаж үнийг бүсээр ангилж гаргавал төвийн бүсийн орон сууцны дундаж үнэ 1м.кв нь 3.67 сая төгрөг байгаа бол хамгийн хямд үнэтэй нь алслагдсан болон захын бүсүүд байна. 

Стандарт, стандарт сайн, тансаг  зэрэглэлийн орон сууцны үнэ ханшийг дүүрэг тус бүрээр орон сууцны хэрэгжиж буй төслийн тоо, жигнэсэн дундаж үнийг харьцуулан гаргалаа. 

СТАНДАРТ  ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШ

БЗД-т хамгийн өндөр буюу 46 төсөл хэрэгжиж байна. Үнийн хувьд ХУД-т хамгийн өндөр буюу 2,066,170 байгаа бол ЧД-т хамгийн бага буюу 1,215,000 төгрөг байна. 

Стандарт орон сууцны төслийн тоо, жигнэсэн дундаж үнэ

СТАНДАРТ САЙН  ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШ

Стандарт сайн орон сууцны хувьд БЗД-т хамгийн өндөр буюу 36 төсөл хэрэгжиж байна. Үнийн хувьд ХУД-т хамгийн өндөр буюу 2,434,796 байгаа бол СХД-т хамгийн бага буюу 1,762,000 төгрөг байна. 

Стандарт сайн орон сууцны  төслийн тоо, жигнэсэн дундаж үнэ

ТАНСАГ ЗЭРЭГЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ҮНЭ ХАНШ

Тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд ХУД-т хамгийн өндөр буюу 20 төсөл хэрэгжиж байгаа. Үнийн хувьд СБД-т хамгийн өндөр буюу 5,317,688 төгрөг байгаа бол БЗД-т  хамгийн бага буюу 3,585,000 төгрөг байна. 

Тансаг зэрэглэлийн орон сууцны төслийн тоо, жигнэсэн дундаж үнэ 

2016 оны байдлаар 253 төслийн 40,490 айлын орон сууц зарлагджээ. Иргэд ойрын 2 жилд багтаан орон сууцтай болох хүсэл өндөр байна. Гэвч иргэдийн 83% нь орон сууцны ипотекийн зээлээр авах хүсэлтэй байгаа юм. Зарлагдсан орон сууцны зах зээлийн дундаж үнэ 2,058,452 төгрөг гарлаа. Хамгийн өндөр үнэтэй орон сууц ХУД-т 4,800,000 төгрөг байгаа бол хамгийн бага үнэтэй нь БЗД-т 1,050,000 төгрөгийн үнэтэй байна.

2015 оны орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг үнийн зэрэглэлээр харьцуулсан судалгааны дүнгээс харахад өрхийн 70% нь 1.8 сая хүртэлх үнэтэй орон сууц худалдаж авах бодит чадамжтай байхад энэ түвшинд нийлүүлэлт 18% байгаа нь худалдан авах чадвар муу байгааг илэрхийлж байна.

2016 оны орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн төлөв

 

 

Дүгнэлт

Эцэст нь дүгнэхэд цаашид 2016 онд барилгын компаниудын хувьд орон сууцны нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа учраас байрны үнийг боломжит хэмжээнд бууруулж мөнгөө чөлөөлөн, эргэлтэд оруулах нь хамгийн чухал шийдвэр болоод байна. 

Орон сууц худалдан авах боломжтой 21,850 өрх байгаа боловч одоогийн байдлаар зээлийн нөхцөл шаардлагыг хангасан, зээл авах боломжтой 8,768 өрх байна. Нийлүүлэлт талаас нь авч үзвэл, орон сууцны хоёрдогч зах зээл буюу 11,718 өрхийн хуучин орон сууц, 29,295 өрхийн шинэ орон сууц зах зээлд нийлүүлэгдэж, нийт 41,013 айлын орон сууц нийлүүлэлтэд байна. 

Мөн нийлүүлэлтийн илүүдэл, хуучин орон сууцны үнийн бууралтыг дагаад шинэ орон сууцны үнэ буурах хандлага ажиглагдлаа. Иймд 2016 онд орон сууцны үнэ өсөх боломжгүй байна. 

 

“Барилга Эм Эн” ХХК, Судалгааны алба

Зураг