ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Арсенал” хожигдсон ч хэсгээ тэргүүлсэн хэвээр үлдлээ

Н.Пунцагболд
2013 оны 10 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг
Арсенал 1:2-оор хожигдлоо

“Үхлийн хэсэг” гэгдэж буй F хэсгийн тулаанууд тун сонирхолтой боллоо.  Энэ хэсгийг тэргүүлж байсан “Арсенал” клуб өнгөрсөн шөнө талбай дээрээ Германы “Боруссия Дортмунд” клубыг хүлээж авч, 1:2-оор хожигдлоо. 

Ингэснээр “Арсенал” зургаан оноотой хэвээр үлдсэн. “Дортмунд” ч гэсэн энэ тойрогт хожсоноор адил оноотой болж байгаа юм. Гэхдээ гоолын зөрүүгээр Английн баг өрсөлдөгчийнхөө дээр бичигдсэн хэвээр үлдлээ.

Тоглолтын 16 дахь минутад  Мхитрян гоолдож, зочид тэргүүлийг гартаа авсан бол 41 дэх минутад Жиру тоог тэнцүүлсэн юм. Гэвч 82 дахь минутад Левандовски гоолдож, “Дортмунд” хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан юм.

Тэгвэл нөгөө талд Францын “Марсель” клуб талбай дээрээ Италийн “Наполи”-г хүлээж авсан ч 1:2-оор хожигдсоноор гурван тойргийн дараа ганц ч оноогүй хэвээр үлдлээ. Харин “Наполи” хожил авсанаар зургаан оноотой болж ирлээ.

Гэхдээ гоолын зөрүүгээр гуравдугаар байрт бичигдсэн хэвээр үлдэв.  Өнгөрсөн шөнийн тоглолтын 42 дахь минутад Кальехон гоолдож тооны харьцааг нээсэн. Улмаар Сапата нэгийг нэмж, зочид тэргүүллээ баталгаажуулжээ. Тэгвэл “Марсель” клубээс Айю гоолдож, нэр төрөө авсан юм. 

Зураг