Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Онцлох ТАВАН ЙОГЫН ТӨВ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Йогт явмаар байгаа ч хаана явахаа мэдэхгүй байгаа охид, бүсгүйчүүддээ зориулан "Онцлох ТАВАН ЙОГЫН ТӨВ"-ийг танилцуулж байна. Дашрамд дуулгахад сүүлийн үеүдэд хөвгүүд, залуучууд ч гэсэн йогт явж эхэлсэн гэдгийг хэлмээр байна.

Энэ удаад йогын төвүүдээс тохижилт, хөтөлбөрөөрөө онцлог гэсэн төвүүдийг танилцуулж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тухайн йогын нэр дээр дарж авна уу.

1. "Lotus Yoga" 

 

Онцлог: Гэр бүлийн гишүүн бүрийг йогоор хичээллэх боломжийг хангаж өгсөн насны ангилал болон цагийн хувьд өргөн сонголт бүхий олон төрлийн ангитай.

Энэ удаад бид "Тураах+Pilates" ангийг та бүхэндээ онцолж байна. Хэрвээ та өөрийн илүүдэл жингээ хасаж, гоо үзэсгэлэндээ илүүтэй анхаарахыг хүсвэл энэ ангийг сонгоорой.

Сарын төлбөр: 200,000 төгрөг / сард 13 удаа / 


2. Соёл велнесс төвийн "Халуун Йог"

 

Онцлог: "Халуун йог" нь Энэтхэгээс гаралтай бөгөөд халуун орчинтой /38-40 градусын халуунтай/ өрөөнд йогын 26 А-сана байрлалыг дарааллын дагуу хийдэг аж.

Түүнчлэн гэмтэл бэртлээс хурдан эдгэрэхэд тустай, илүүдэл жингээ богино хугацаанд хасах, залуужуулах, хоол боловсруулах тогтолцоог дэмжих ач тустай​. 

Йогын хичээл нь мана, гартаам чулууны өрөөнд явагдах бөгөөд арьсны хөгшрөлт болон үрчлээний эсрэг үйлчилгээтэйгээс гадна бага насны хүүхдийн уураг тархинд сайнаар нөлөөлдөг.

Сарын төлбөр: 180,000 төгрөг /долоо хоногт 3 удаа/

ЖИЧ: "Халуун йог"-ноос гадна Power yoga гэсэн ангитай бөгөөд өнөөдрөөс эхлэн бүртгүүлэх боломжтой.


3. "Эрхэт Баясангуй" төв

 

Онцлог:  Та хүүхэдтэйгээ хамт йогоор хичээллэх эсвэл хүүхдээ тоглоомын өрөөнд түр орхиод йогын хичээлдээ суух бүрэн боломжтой. 

Сарын төлбөр: 120,000 төгрөг /сард 12 удаа/

ЖИЧ: "Мартын 8"-ныг тохиолдуулан өглөөний 07:30 цагаас эхлэх йогын ангид бүртгүүлбэл 10 хувийн хөнгөлөлттэй.


4. Нараа Йог

 

Тус төвийг цонхоор харагдах орчин нь сайхан, анги томтой гэдгээр онцолж байна. Түүнчлэн 3-10 жилийн туршлагатай багш нар заадаг бөгөөд та богинохон хугацаанд йог хийж сурах болно

Мөн та эрүүл чийрэг,  дотоод сэтгэлийн эрч хүчтэй, уян хатан биетэй болохоос гадна өөртөө итгэх итгэлийг олж авна.

Сарын төлбөр: 100,000-150,000 төгрөг /долоо хоногт гурван удаа, нэг хичээл нь 90 минут/

ЖИЧ: Дөрөвдүгээр сараас эхлэх ангидаа бүртгэж байгаа аж.


5. "Subudi Yoga" 

 

Онцлог:  Тус төв нь уламжлалт йог, silk yoga, халуун йогын ангиудтай бөгөөд энэ удаад "silk yoga" ангийг онцолж байна. Энэхүү йог нь газрын татах хүчний эсрэг байрлал буюу урвуу харсан байрлалын дасгалууд хийдэг бөгөөд залуужуулах, цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулах, нуруу өвдөлтийг багасгах нөлөөтэй.

Сарын төлбөр: 219,000 төгрөг /сард 12 удаа+ энгийн йог 8 удаа/

ЖИЧ: Мартын 8-ныг тохиолдуулан 30 хувийн хөнгөлөлт үзүүлэх аж.