• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/02-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАРИМ УЛС ОРНЫ ТҮРГЭН ХЭЛЛЭГЭЭС

МОНСУДАР
2016 оны 3 сарын 2
Монсудар
Зураг зураг

Түргэн хэллэг нь аль ч улс оронд хүүхдийн хэл яриаг засаж залруулах төдийгүй томчуудыг ч хурц тод, зөв цэгцтэй ярьж сурахад гол туслагч нь байсаар ирсэн. Тиймээс нэвтрүүлэгч, жүжигчин гээд тайз дэлгэцийн олон хүмүүс түргэн хэллэгээр сургуулилт хийдэг.

Монгол түргэн хэллэгт “р-л, б-в, д-т, б-м” зэрэг ижил төстэй авиануудыг сэлгэн олон дахин давтан оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, авиа сэлгэх,ондооших, ижилсэх зэрэг Монгол хэлний хэлзүйд тулгуурлан хэлэхэд алдаа гаргахаар, түвэгтэй үгсийг сонгон оруулжээ.

Тэгвэл бусад улс орны түргэн хэллэгийн бүтэц, онцлогтой хамтдаа танилцъя. 


Англи түргэн хэллэг

Англичууд цагийг зугаатай өнгөрөөх, хэл яриагаа засаж сайжруулахын тулд хэлэхэд түвэгтэй, амархан алдахуйц түргэн хэллэгүүдийг хэлэлцдэг. Түргэн хэллэгт төсөөтэй авиаг (s-sh, t-d гэх мэт) ойр ойрхон сэлгэн оруулсан байдаг.

Жишээ нь: Зохиолч, сэтгүүлч Виллъям Паундстон дараах өгүүлбэрийг “Англи хэлний хамгийн хэцүү түргэн хэллэг” хэмээн тодорхойлжээ. 

The seething sea ceaseth and thus the seething sea sufficeth us. 

1908 онд хөгжмийн зохиолч Харри Гиффорд, улс төрч, зохиолч Терри Салливан нарын зохиосон нэгэн алдартай дуунд дээрхтэй төстэй түргэн хэллэг орсон байдаг. Энэ нь: 

She sells sea-shells on the sea-shore. The shells she sells are sea-shells, I’m sure. For if she sells sea-shells on the sea-shore. Then I’m sure she sells sea-shore shells.

1979 онд “Games Magazine” сэтгүүлээс зарласан уралдаанд дараах хэллэг “Grand prize” шагналыг авсан байна. 

Shep Schwab shopped at Scott’s Schnapps shop; One shot of Scott’s Schnapps stopped Schwab’s watch.

Сонирхуулахад, дараах өгүүлбэр нь Англи хэлний хамгийн хэцүү түргэн хэллэгээр тодорхойлогдож Дэлхийн Геннисийн амжилтыг тогтоожээ. 

The sixth sick sheikh’s sixth sheep’s sick. 

Англи түргэн хэллэгийг өнөө үед цахим хэлбэрээр хөгжүүлж байгаагаас гадна карт, аяга, цамц гэх мэт эд зүйлс дээр хэвлэн, олонд таниулсаар байна.

Герман түргэн хэллэг

Герман түргэн хэллэгийн толгой холбох арга нь олон янз байх ба зарим түргэн хэллэгийн өгүүлбэрийн бүтэц нь түвэгтэй байдаг учир тухайн хүнээс маш их анхаарал шаарддаг. 

Түргэн хэллэг нь зугаатай тоглоомын зүйл болохоос гадна радио телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч гээд ер хүн бүрт хэл ярианы дасгал болж өгдөг. 

Мөн герман түргэн хэллэгийг хэлэх үед тухайн хэллэгт байхгүй өөр үг болж сонсогдох тохиолдол бий. Жишээ нь : 

Im dichten Fichtendickicht wachsen dicke Fichten dicht an dicht гэх түргэн хэллэгийг олон давтамжтайгаар уншихад “ficken” гэх тэс өөр утга илэрхийлсэн үг болон сонсогдоно.

Өөр нэгэн бүдүүлэг жишээ авбал “teppich” (хивс гэх утгатай) хэмээх үгийг нэг дор 10-аас олон удаа давтан хэлбэл “ichdepp” (би тэнэг гэсэн үг) болон сонсогдоно.

Мөн Зүүн Германаас гаралтай “Ein Marmeladeneimerchen haben wir auch daheim” гэх түргэн хэллэгийг олон удаа түргэн хэлбэл “A Mammaladeamerle hamma a daham” болж яг араб хэл шиг сонсогддог аж. 

Дараах хэллэг нь Германы алдартай түргэн хэллэгүүдийн нэг юм. 

Fischers Fritz fischt frische Fische, frische Fische fischt Fischers Fritz.

Япон түргэн хэллэг

Японд олон үгтэй, урт түргэн хэллэг нэлээд байдаг. Жишээ нь: 

すもも桃、桃も桃、すももも桃 も桃のうち ( sumomo mo momo, momo mo momo, sumomo mo momo mo momo no uchi) юм.

Япон хүн бүр мэдэх түгээмэл түргэн хэллэг олон бий. Тухайлбал,

貴 社 の 記 者 は汽車で帰社 した。(Kisha no kisha wa kisha de kisha shita)

と な り の 客 はよく柿食う 客だ (Tonari no kyaku wa yoku kaki kuu kyaku da)

Энэтхэг түргэн хэллэг 

Энэтхэг түргэн хэллэг нь толгой холбосон байдаг бөгөөд хурдан, тод хэлэхэд хэцүү. Мөн л ижил төстэй авиа, үг давтах аргаар тухайн өгүүлбэр, хэллэгийг бүтээсэн байдаг. Энэтхэгийн хэлэхэд хэцүү түргэн хэллэгүүдээс дурдвал: 

1. Kuch unth uncha, kuch poonch unchi, kuch unchi unth ki poonch! 

Уг түргэн хэллэг нь “тэмээ өндөр, тэмээний сүүл урт, тэмээний сүүл урт, тэмээ өндөр” гэсэн утгатай болно. 

2. Peetal ke patile me paka papita peela peela! 

Үүнийг утгачилбал, “Тэдгээр гуулин саванд болц нь гүйцсэн, шар өнгөтэй паппаяа байна” гэсэн үг юм. Энэ мэт “Паппаяа” гэх жимсний нэр орсон түргэн хэллэг нэлээд байдаг ба энэтхэгчүүдийн хувьд энэ нь хэлэхэд хэцүү үгийн тоонд ордог бололтой. 

3. Tola ram taala tol ke tel mein tal gaya, tula hua Tola taale ke tale hue tel mein tala gaya! 

Үүнийг хэлэхэд үнэхээр хөгжилтэй байдаг. Учир нь хэлийг ээдрүүлж өөр шинэ зохиомол үг болон сонсогддог. Мөн хэлний маш сайн дасгал болж өгдөг. 

4. “Kacche ped par pakka papita pakka ped ya pakka pap- ita, pakke ped to pakde Pinku, Pinku pakde pakka papita!” 

Энэ түргэн хэллэг нь энэтхэг киноны дуунд дуулагдаж байсан бөгөөд “Түүхий модонд болсон папаяа, болсон модонд түүхий папаяа байна. Пинкү болсон мод барина, Пинкү болсон папаяа барина” гэсэн утгатай.

5. Chandu ke chacha ne chan- du ki chachi ko me chandi ke chammche se chandani raat me chatni chatai! 

Харин энэ түргэн хэллэг нь харьцангуй хэлэхэд хялбарт тооцогддог. Үүний утга нь “Мөнгөн сарны доор Чандани Човкт Чандугийн авга мөнгөн халбагаар Чандугийн нагацад амтат сүмс хийж өгсөн” болно.

“МОНСУДАР” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй ардын аман зохиолын “УТГА СОЁЛ” цувралын VII дахь бүтээл “АМАН НААДГАЙ” номоос бэлтгэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАХА
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.65] 2019/4/23
Dhd zondoo tvrgen helleg oruulj baigaarai ypon bwl sn mundag bnaa vnheer sn bna
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2016/3/2
germaniig n haraa l unshihaa boliw hahaha
1 | 0 Хариулах
ЗОЧИН [103.26.195.237] 2016/3/2
ТАНАЙ САЙТ МАШ ГОЁ САЙТ. БАЙНГА ШИНЭЛЭГ САНАА ШИЙДЭЛ ОРУУЛЖ БАЙДАГ ТУЛ ҮЗЭХ ИХ ДУРТАЙ. УЛАМ ИХ ЗҮЙЛИЙГ ХИЙГЭЭРЭЙ::: ТАНАЙ САЙТЫН ХАМТ ОЛОН БАЯРЛАЛАА.. АЖЛЫН АМЖИЛ, ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ...
2 | 0 Хариулах
Dashka [150.129.143.170] 2016/3/2
Red LORRY YELLOW LORRY
2 | 0 Хариулах
Billy James [202.170.68.19] 2016/3/2
peter piper picked a peck of pickled peppers a peck of pickled peppers picked by peter piper if peter piper could pick a peck of pickled peppers where is the peck of pickled peppers peter piper picked
3 | 0 Хариулах