УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг хэлэлцээд хаасан. Тэгвэл энэ сарын эхээр ээлжит бус чуулганыг зарлаж, дахин хуралдуулахаар болсон гэх албан бус мэдээлэл бий.
Ээлжит бусаар хуралдах УИХ-ын чуулганаар нэг асуудал хэлэлцэхээр АН төлөвлөөд байгаа гэнэ.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаа АН-ын “Алтангадас” фракцад харьяалагддаг байсан нь түүнийг ажлаас нь чөлөөлөхөд нөлөөлсөн гэж үзэх улстөрчид ч бий.
Тэгвэл энэ удаад Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний оронд очих гишүүдийг АН “Шонхор” фракцаас томилохоор тохироод явж буй гэх мэдээлэл байна. Ямартай ч ганцхан асуудал хэлэлцэх ээлжит бус чуулганы тов энэ долоо хоногийн сүүлч гэхэд тодорхой болох нь.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!