Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Адольф Гитлерийн “Mein Kampf” Германд бэст-селлэр болж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Нацистуудын удирдагч Адольф Гитлерийн алдарт зохиол болох “Mein Kampf” буюу “Миний тэмцэл” ном нь Германы номын дэлгүүрүүдэд гарснаас хойш долоо хоногийн дотор зарагдаж дуусчээ.

Энэ удаагийн хэвлэлт нь Гитлерийг нас барсны дараах анхны хэвлэлт юм. Ширхэг нь 59 еврогийн үнэтэй гарсан тус номыг Мюнхенд байрладаг Орчин үеийн Түүхийн Хүрээлэнгээс хэвлүүлсэн байна. Анхны хэвлэлтээсээ 2,000 гаруй хуудсаар илүү гарсны шалтгаан нь маш олон тайлбар, шүүмжүүдийг нэмж оруулсантай холбоотой.

Der Spiegel сэтгүүлээс гаргадаг шилдэг борлуулалттай номын жагсаалтанд “Mein Kampf” нь уран зохиолын бус төрлийн дэд байранд явж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Time.Com