Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өрхийн эрүүл мэндийн төвүүд 20:00 цаг хүртэл ажиллана

ikon.mn
2016 оны 2 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүүхдийн өвчлөл болоод томуу томуу төст өвчний цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагынхантай уулзаж үүрэг чиглэл өглөө.

Он гарсаар томуу, томуу төст өвчний гаралт ихэсч байгаа ч амбулаторийн үзлэгийн 8.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ижил түвшинд байна.

Нийслэлийн эмнэлгүүдийн орны ачаалал хэвийн хэмжээнд байсан бол өнгөрсөн долоо хоногоос ачаалал нэмэгдэж 60 хувиар хэтрээд байгаа аж.

Шинээр хэвтсэн өвчтөний 515 буюу 57.5 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 98.3 хувийг бага насны хүүхдүүд, хүнд өвчтэй хүмүүсийн 64 буюу 60.4 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Хүүхдийн эмнэлэгт хэвтэлтийн тоо 60 хувиар илүү байгаа ч  Эрүүл мэндийн сайдын 2014 оны 285 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас том хүний орыг хүүхдийн оронд шилжүүлэн орны ачааллыг зохицуулж байна.

Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, Хүүхдийн түргэн тусламжийн үйлчилгээг 24 цаг болгосон.  

Мөн ХУД, БЗД-ийн эмнэлгүүдэд илүү их ачаалалтай байгааг харгалзан тухайн эмнэлгүүдийн том хүний бүх орыг хүүхдийн оронд шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлээд буй талаар НЭМГ-ын дарга Ш.Энхбат уулзалтын үеэр танилцууллаа.

Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа дээрх арга хэмжээнүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж, зохицуулалтыг олон нийтэд ард иргэдэд  мэдээллийг хүргэхийг үүрэг болгож, цаашид хүүхдийг өвчлөл хүндрэхээс сэргийлсэн арга хэмжээг ард иргэдийн дунд өргөн зохион байгуулах  хэрэгтэйг анхааруулсан юм.

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн орны ачааллыг дүүргүүдээр нь авч үзвэл:

  • СБНЭ 86.4%,
  • ХУНЭ-т  83.5%,
  • Налайх ЭМТөв 76.7%,
  • Багануур ЭМТөв 76.5%, 
  • Чингэлтэй ЭМТөв 72%,
  • СХД ЭМТөв 55%,
  • БЗД ЭМТөв 38.5%-д тус тус хэтэрсэн үзүүлэлттэй байна.

Томуу, томуу төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?

  • Өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх  явдал  тул витаминлаг чанарлаг  хоол идэх, биеийн тамирын  дасгал, хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах
  • Улирлын  байдалд  тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх
  • Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос  түрхэх
  • Гичтэй  бүлээн усанд  хөлөө  5-10 минут  дүрж, хөлний уланд  тосон иллэг хийх
  • Витамин С-ээр элбэг  жимс  болон шүүс, витамин С-г  хэрэглэх
  • Өдөрт 2-3 хумс  сармисыг  хоол ундандаа  хэрэглэх
  • Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх
  • Содын уусмал, царван, морин шарилжны хандаар хоолой зайлах
  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа  цэвэр агаар  оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг  2-оос доошгүй  удаа хийх   зэрэг   энгийн  аргуудыг  хэрэглэхээс гадна, Томуу, томуу төст өвчнөөс  сэргийлэх  эмийн бэлдмэлүүдийг  худалдан авч  зааврын  дагуу хэрэглэвэл  үр дүнтэй  байдаг.

 Томуу, томуу төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?

  • Эмчид  яаралтай  хандаж, эмчийн зөвлөгөөг  баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж  халуун аарц, сармистай  хар шөл, чацарганы  шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг  буцалган уух, амаар  уух   шингэнийг ихээр  хэрэглэх
  • Амны   хаалт зүүх
  • Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон  шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
  • Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар аль болох очихоос татгалзах, сэлгүүцэхгүй  байх
  • Томуу, томуу төст өвчний  үед   эмийг эмч  болон  эм зүйчийн  өгсөн  зааврын  дагуу  хэрэглэх, дур мэдэн  антибиотик   хэрэглэхээс зайлсхийх
  • Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
  • Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх

Эх сурвалж: ЭМСЯ