Төрийн ордонд
10:00 цагт Иргэдээс Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийн дагуу иргэд, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалт болно.
Монголын Улаан загалмай нийгэмлэгийн байранд
10:00 цагт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өвөлжилт хүндэрсэн малчдад эд материалын тусламжийг Монголын Улаан загалмай нийгэмлэгт гардуулна.
Жуковын хөшөөнд
10:00-10:30 цагт ОХУ-ын "Эх орноо хамгаалагчдын өдөр" тохиож байна. Энэ өдөр манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайд болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зөвлөлтийн дайчдын хөшөөнд 10.00 цагт, Жуковын хөшөөнд 10.30 цагт цэцэг өргөж хүндэтгэл үзүүлнэ.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт "Төмөрлөг автомашин үйлдвэрлэл инженерингийн холбоо"-ноос сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Аж үйлдвэржилт ба эдийн засгийн аюулгүй байдал" сэдвийн хүрээнд тусгах саналын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт МАХН-ын дэргэдэх "Ардчилал, шударга ёс" МЗХ-ноос АТГ-ын эсрэг тууштай тэмцэж, шат дараатай арга хэмжээ авах болсон талаар мэдээлэл хийнэ.
"8 шарга" валютын захын Капитал банк дээр
11:00 цагт "Сентерра гуолд" компанийн Ноён уулыг ухах мөрөөдөл салхинд хийссэн тухай хуульч, өмгөөлөгч нар болон нутгийн иргэд мэдээлэл хийнэ.
11:30 цагт БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваад удаа дараа зодуулсан тус дүүргийн Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын дарга Н.Эрдэнэ ноцтой баримт нотолгоотойгоор мэдээлэл хийнэ.
Хангарьд ордонд
12:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар 2016 онд хийгдэх автозамын бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.
МҮЭХ-ны байранд
12:00 цагт Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны татварыг зогсоосонтой холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа тухай мэдээлэл хийнэ
ГХЯ дээр
14:00 цагт "Мэдээллийн цаг" уулзалтаар Монгол улс албан ёсоор БНХАУ-руу мах экспортолдог болсон тухай болон АСЕМ-ын бэлтгэл ажилтай холбоотой мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!