ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөллөө

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 2 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо.

ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах талаарх Улсын дээд шүүхийн санал буюу ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцлээ.

Байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалт явуулахад 44 гишүүнээс 35 нь зөвшөөрч 79.5 хувийн саналаар Ж.Амарсанааг эгүүлэн татахаар боллоо.


ҮХЦ-ийн даргыг эгүүлэн татах асуудал Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. 

Тэрбээр “1992 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4-т зааснаар “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” гэсэн байдаг. Тус тэмдэглэлээр хуулийн зүйл, заалтын утгыг тодорхой харж болох бөгөөд цэцийн шийдвэр, илгээсэн байгууллагын санал хоёр нь тусдаа. Тиймээс үүсээд байгаа нөхцөл байдалд эдгээр баримт нь хангалттай баримт, тайлбар болно" гэв.  

Мөн Улсын Их Хурлаас хүргүүлсэн Үндсэн хуулийн цэцийн дарга хууль зөрчсөн эсэх талаар санал ирүүлэх хүсэлтийн дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг хариу ирүүлсэн бөгөөд энэ нь "санал" мөн эсэх талаарх тайлбарыг хийлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13.1.1-т Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх бүрэн эрхтэй гэж заасан байдаг байна. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийг огцруулах эсэх асуудлын талаар санал илэрхийлэх талаарх хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй аж. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг анх 1993 оны 02 дугаар сарын 04-ний өдөр баталсан бол 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа уг хуульд Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийг санал болгох талаарх зохицуулалт байдаг. Харин эгүүлэн татах талаар ямар ч зохицуулалт байдаггүй бөгөөд ердийн хуулиар зохицуулаагүй харилцааг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэдэг. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурал эгүүлэн татаж болно” хэмээн заасны дагуу зохицуулна. Тиймээс энэ тохиолдолд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан гаргах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тайлбарласан юм. 

Өнөөдөр мөрдөгдөж байгаа хуулиар Үндсэн хуулийн цэцийн дарга болон гишүүдийг хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай.

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа нь 2016 оны 01 дүгээр сарын 20-нд хуулийг хэрхэн хэрэглэх талаарх заавар бүхий албан бичгийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригтод эх хувийг илгээн, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв нарт хувийг илгээснээрээ хууль зөрчсөн хэмээн үзсэн байна.

Монгол Улсын Үндсэн хууль болон хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдан шийдвэр гараагүй байхад Үндсэн хуулийн цэцийн дарга дүгнэлт гаргах эрхгүй байна. 

Монгол Улсын Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргах эрхтэй бөгөөд уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргах эрхтэй байдаг. Харин 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улсын Их Хурлын даргад эх хувиар, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын даргад хувилан илгээсэн  “Улсын Их Хурлын үйл ажиллагааг Үндсэн хуульд бүрнээ нийцүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг танилцууллаа.

Сонордуулга маягийн уг албан бичгийг Үндсэн хуулийн цэцийн 8 гишүүний гарын үсэгтэйгээр илгээсэн нь холбогдох хуулиудыг зөрчин Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн 3 дахь хэлбэрийг гаргасан болохыг УИХ-ын гишүүх Х.Тэмүүжин тайлбарласан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.70.41.102] 2016/2/22
Сошиал медиа гэж хүчтэй зүйл шүү. Энэ хүнийг бараг л сошиал медиагаар унагаачихлаа даа.
0 | 0 Хариулах
Зочин [103.23.51.1] 2016/2/21
Буруутай болоод л хусагдаа байлгүй дээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух билээ гэж.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.2.19] 2016/2/20
SAIN AH TEMUUJIN SAIN TAILBARLAJ BAINA SHUU
0 | 0 Хариулах
zochin [121.88.216.27] 2016/2/20
hoorhii min lexus ynan gej bgaal exselni deeree buulaa daa
0 | 0 Хариулах
Зочин [182.160.36.80] 2016/2/20
MAN-iin gar hol bolj uls torjij olohgui l dee
0 | 0 Хариулах
Erguulen tatah [112.72.11.105] 2016/2/20
Erguulen tatah sanaliig UDSHiin shuugchid huraldah yostoi uchiraas alban bichig ubuulsan ni huuli zurchdug um bol UIHural yagaad huuli zurchij deed shuuhiin erunhii shuugchiin alban bichgiig sanal gej uzeb. Ehe parlament delhiid shibsgee delgeleedee
2 | 0 Хариулах
Zochin [112.72.11.105] 2016/2/20
Temuujin huuliig yaj ingej esregeer ni tailbarlab???? Ene tur olon ulsiin tabtsand ichguurtei nuuree haruulchihlaadaa
1 | 2 Хариулах
Зочин [101.111.114.64] 2016/2/20
Tegeed Lexus avj uguh estoi baisimu?
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.248] 2016/2/20
Yu ch oilgohgui har mass gej bdag ternii neg n chi , yun lexus zugeer zuirlej eguuduj helseniign uhaj oilgo!!!! Temuujin bol ugaasaa mal
1 | 0 Хариулах
зочин [59.153.115.82] 2016/2/20
ҮХЦ ийн гишүүн,дарга хүн улс төржиж таарахгүй.МАН ын эрх ашгийн төлөө илүү талтай бодлогоор шийдвэр гаргах хэмжээний алдаа хийж эхэлсэн нь нийтэд ил байсан.
1 | 1 Хариулах
Зочин [103.229.122.16] 2016/2/20
АН-аас Хууль Зүйн сайд хийж байсан хүн гэж байгаа биз дээ. АН ч эрх ашгаа хамгаалахын тулд юу ч хийхээс буцахаа больж дээ хөөрхий. МАН бол яаж ч бодсон дээр юм байна даа.
2 | 2 Хариулах
Зочин [73.163.185.224] 2016/2/20
odoo bolno do. yavdag huuhendee hurtel ood ni tataad l agaa boloo sh de
1 | 0 Хариулах
Зочин [80.171.119.238] 2016/2/20
avilgachdaa ichguurgui hognuudiig ingeed zailuulaad ogoochelbegdorjtoi hamt
0 | 0 Хариулах
Зочин [103.229.120.242] 2016/2/19
4-р хүн маань 444444-р хүн боллоо доо
2 | 0 Хариулах
Зочин [173.3.98.240] 2016/2/19
Haa saigui chadvargui yos zuigui hugshchuud gai bolohoor zai bolson n Mongold tustai
3 | 1 Хариулах
Зочин [103.57.93.146] 2016/2/19
Zavaan yumnuud
2 | 0 Хариулах
Ingeed excel chgui bolloo [150.129.143.107] 2016/2/19
Tsetsiin darga 4r nomer 570 btugai excel chgui bolloo zailuul
1 | 1 Хариулах
Зочин [202.179.26.234] 2016/2/19
nowshiin AN
2 | 1 Хариулах
mongol hun [112.72.11.123] 2016/2/19
Ene malnuudigee.
2 | 0 Хариулах
banksters [182.160.4.161] 2016/2/19
bank, barilgiin luivarchid argagagui huchtei yumaa
8 | 0 Хариулах
ZOCHIN [202.180.216.19] 2016/2/19
XUULI ZORCHSON GEDEGIIG TEGEED IX XURLYN TAMGYN GAZRYN DARGA SHIIDDEG BOLJ BAIGAA YUM UU ??? SHVVXIIN SHIIDVER ENEE TEREE OGT PADGUI BOLOO YU ?
0 | 0 Хариулах
Эрдэнэжамъян [37.130.224.21] 2016/2/19
ҮХЦэц нэг өргөдөл аваад шийдэх гэж янцаглаж янцаглаж хэчнээн уддаг билээ дээ. Өөрсдийнх нь тухай болонгуут гялалзуулж этэр хэхэ
0 | 0 Хариулах
Ууганаа [159.253.145.183] 2016/2/19
2004 онд МАН ҮХЦ-ийг хэдийн Улс төрийн байгууллага болгосон
0 | 0 Хариулах
Зочин [122.201.22.31] 2016/2/19
Өөрийгөө том гээд л сонин хүн блээ. ҮХЦ-ийн дарга арай чадвартай хүн байх ёстой шүү
3 | 2 Хариулах
anu [43.242.240.86] 2016/2/19
Цэцийн дарга өөрөө ёс зүйгүй ярьдаг нөхөр байна лээ. Өөрийгөө дугаарлаж байгаа юм чинь бид хэдийг бол тоо баримт төдий үзэх биз.
8 | 2 Хариулах
ZOCHIN [202.180.216.19] 2016/2/19
YU BOLOOD UNGURUV UU ?
0 | 0 Хариулах
nomin [202.179.25.21] 2016/2/19
Durlachihlaa gej uu zurh meeni kk
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.70] 2016/2/19
Үлээх салих чамд юу шивнэнэ вээ
0 | 0 Хариулах
Зочин [173.3.98.240] 2016/2/19
Sedgeld min hairiin duu
0 | 0 Хариулах