• 6 сарын 14, Бямба
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

БНАСАУ-ын хамгийн том экспорт бол АВАРГА ХӨШӨӨНҮҮД

Э.Мөнхзаяа
2016 оны 2 сарын 18
MorninigNews.mn
Зураг зураг

Хойд Солонгос улс дэлхийн худалдан авагчдын сонирхлыг татахаар тийм ч олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй. Харин урлагийн бүтээлүүд нь маш их эрэлттэй байдаг. Ялангуяа Африк тивийнхэн тэдний бүтээлд дуртай.

БНАСАУ-ын “Мансудэ” уран сайхны студи гэж байдаг. Тус студийг 1959 онд Хойд Солонгосын суртал ухуулгын бүтээгдэхүүний асар их хэрэгцээ шаардлагыг хангахаар байгуулсан түүхтэй.

БНАСАУ-ын цэргийн парадын бичлэгээс аварга том хөшөө баримал, плакат, гэрэлт самбар зэргийг харж болно. Эдгээр нь Хойд Солонгосын ард иргэдийн өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг бөгөөд бүгд "Мансудэ” уран сайхны студийн 4,000 ажилчны хөдөлмөрийн үр дүн юм.

Тус студийн цорын ганц гадаад ажилтан, итали гаралтай Пьер-Луижи Чечиони “Энэ студи Пхеньянд, Мансудэ гэх дүүргийнхээ нэрээр нэрлэгдэн оршдог.  Үнэнийг хэлэхэд энэ газар уран бүтээлчдийн урлан гэхээсээ илүү кампустай төстэй. Дэлхийн бараг хамгийн том студи байх” гэжээ.

Хөшөө дурсгалаа экспортолдог

Тус студи саяхан дэлхийн загварын ертөнцийн нэртэй брэнд болох “Benetton’’-д зориулан аварга том ханын зураг оёж, Камбожийн музейн дотоод заслыг нь гүйцэтгэжээ. “Мансудэ"-гийн гадаад төслийн хэлтсийн ихэнх үйлчлүүлэгч нь африкчууд бөгөөд бүтээгдэхүүнийг нь өргөн хэрэглэдэг.

Үйлдвэрлэлийн экспорт 1980-аад оны эхнээс социалист, эсвэл ахан дүүс улс орнууддаа зориулсан дипломат бэлэг хэлбэрээр эхэлж байв.
Саяхнаас хөшөө дурсгалын экспорт нь БНАСАУ-ын хатуу валютын үнэт эх үүсвэр болж, уран бүтээлчид, уран гартнууд нь Ангол, Бенин, Чад, Ардчилсан Бүгд найрамдах Конго улс, Экваторын Гвиней, Этиоп, Того зэрэгт ажиллаж байна.

Зимбабве улсын хэвлэл мэдээллийн баталж буйгаар Роберт Мугабегийн аварга том хоёр хөшөө байгаа гэнэ. Эдгээрийг Ерөнхийлөгчийг таалал төгссөний дараа дурсгалыг нь мөнхжүүлэх зорилготойгоор ил гаргахаар хүлээж байгаа аж.

Харин “Мансудэ” студийн хамгийн алдартай ажил бол Сенегал дахь Африкийн сэргэн мандалтын аварга том хөшөө цогцолбор юм. 49 метр өндөр уг дурсгалын нээлтийг 2010 онд хийсэн. Тус студи хийсэн ажлынхаа хөлсөнд хэдэн арван сая доллар авсан гэнэ. БНАСАУ-ын урлаг хоёр шалтгаанаар Африкийн удирдагчдад алдартай. Нэгдүгээрт үнэ, төлбөрийн хувьд боломжийн. Сенегал улс хөшөө цогцолборын хариуд хойд солонгосчуудад газар өгч, түүнийг нь тэд борлуулж, бэлэн мөнгө болгосон.

Хоёр дахь шалтгаан нь стиль. Урлаг судлаач Уильям Фивер “Оросууд болон хятадууд ийм зүйл хийхгүй. Эндээс үзэхэд хэмжээ чухал гэдгийг нотолж байна” гэжээ. 

Дэндүү ижилхэн байхын зовлон

Намиби улсын нийслэл Виндхукаас холгүйхэн “Баатруудын акр” гэх газар бий. Энэ бол “Мансудэ” студийн уран бүтээлчдийн бүтээл. “BBC” агентлагийн сурвалжлагч Фрок Женсен “Энд орших нэр нь үл мэдэгдэх цэрэгт зориулсан, 11 метр гаруй өндөртэй аварга хөшөө бол Намиби улсын анхны Ерөнхийлөгч Сэм Нуйомутой маш адилхан” хэмээн ярьжээ.

Ерөнхийлөгч Нуйому магадгүй нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалыг мөнхжүүлэх шийдвэрт оролцсон биз. Тиймээс тухайн үед “Нэг сумаар хоёр туулайг буудах”-аар шийдсэн байж ч болох.

Нэр нь үл мэдэгдэх цэрэг, анхны төрийн тэргүүн хоёр африк хүмүүс учраас хоорондоо төстэй байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл Сенегалын Ерөнхийлөгч Абдулай Вад Дакарт байрлуулсан аварга том баримлаа ази хүнтэй төстэй байна гэж гомдоллож, дахин засуулж байсан түүхтэй.

Саяхан буюу 2011 онд гүйцэтгэсэн Мозамбикийн анхны Ерөнхийлөгч Самор Машелын хөшөө улстөрчийн хамгийн муухай дүр зураг болсон бол Ардчилсан Бүгд найрамдах Конго улсын Ерөнхийлөгч асан Лоран Кабилагийн Киншас дахь мөнхжүүлсэн хөшөө нь яг л Ким Ир Сений хувцсыг өмссөн юм шиг болжээ.

Түүхч Адриан Тиннисвуд “Эдгээр хөшөө дурсгал нь тэдний нэр хүндийг зориудаар унагах гэж хийгдсэн мэт харагдцаг. Бас хачирхалтайгаар хойд солонгос хэв маягтай харагддаг. Уг нь тэд эрх чөлөөний тунхаглал болох ёстой байтал өөрийн xүч чадалд үл итгэсэн байдалтай үзэгддэг. Африкчуудыг өөрсдийг нь дээд зэргээр илэрхийлж чадах Африкийн зураачид, уран барималчид хаана байна аа” хэмээжээ.

Хойд Солонгосын уран гартнууд өөр ертөнцөд

Пьер-Луижи Чечиони Хойд Солонгосын цөөн тооны уран гартанд Италийн уран зургийн галерейг үзүүлжээ. Энэ тухай Чечиони “Тэд сонгодог урлагийн талаар их зүйлийг мэднэ. Абстракт, концептуал урлагийг хошин маягаар хардаг. Тэдэнд сэжигч ажигч гэх зан байхгүй. Зүгээр л ийм зүйл өөрсдөд нь хэрэггүй гэж үздэг” хэмээжээ.

Түүнчлэн “Тэд атаархам байр суурь эзэлдэг, барууны уран бүтээлчдийг бодвол хийсэн ажлаа яаж борлуулах вэ гэж санаа зовохгүй цалингаа авдаг.

Тэд хүндлэл хүлээж, хөнгөлөлт эдэлдэг. Миний мэдэх энэ хүмүүс бол аз жаргалтай, өөрсдийгөө ямар нэгэн том зүйлийн нэг хэсэг гэдгийг мэдэрцгээдэг хэмээн нэмж ярьжээ.

Зураг