Хавайн нийслэл Хонолулу хотын "53 by the sea" ресторанд Хакухо М.Даваажаргалын аав ээжийнх нь "Алтан хурим" өнөөдөр боллоо.
Өнөөдөр буюу Хавайн цагаар хоёрдугаар сарын 14-ний өдөр хуримаа хийж байгаа талаар М.Даваажаргал өөрийн твиттер хуудаснаа бичжээ.
Тэрбээр энэ сарын 11-нд Японы сумогийн ордонд болсон арга хэмжээний үеэр хэлэхдээ "Нэгэн үед Монгол бөхийн аварга байсан Ж.Мөнхбат, ямар ч хэцүү үед намайг дэмжиж байдаг ээж Ө.Тамир хоёрын маань гэрлээд 50 жил болсны ой энэ жил тохиож байна. Өнөөдрийн үйл ажиллагаа дуусвал шууд Хавай ниснэ. Хайртай ээж аав маань үргэлж ИНЭЭМСЭГЛЭЖ байгаасай. Би аав ээжийнхээ алтан хуримыг хамгийн сайхнаар тэмдэглэж өгнө" гэсэн аж.
Эх сурвалж: sponichi.co.jp
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!