Шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ.
Хүснэгтээр:
| № | Чиглэлийн нэр | Тээврийн хэрэгслийн тоо | Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо |
| 1 | Орбит-Нарантуул зар | 1 | 3 |
| 2 | Нарангийн гол-Нарантуул зах | 1 | 3 |
| 3 | ХМК-Нарантуул зах | 1 | 3 |
| 4 | Баянхошуу-Нарантуул зах | 1 | 3 |
| 5 | Нисэх-Нарантуул зах | 1 | 3 |
| 6 | Яармаг-Нарантуул зах | 1 | 3 |
| 7 | Дэнжийн 1000-Нарантуул зах | 1 | 2 |
| 8 | Чингэлтэй-Нарантуул зах | 1 | 3 |
| 9 | Бэлх-Нарантуул зах | 1 | 3 |
| 10 | Шархад-Нарантуул зах | 1 | 3 |
| 11 | Улаанхуаран-Нарантуул зах | 1 | 2 |
| 12 | Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл | 1 | 3 |
| 13 | Чингисийн талбай-Хүннү молл | 1 | 3 |
| Дүн | 13 | 37 | |
Мөн нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийгдэх өдрүүд буюу 2016 оны 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.
Тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад явахуулахаар төлөвлөжээ.
Мөн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 утсаар авна.
Нийслэл хотын дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана.
Нарантуул ОУХТөв рүү үйлчлэх нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн зураглал:
Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!