ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Dreamers’ day”: Бурхдын гүн хүсэл (Profound Desires of the Gods)

ikon.mn
2016 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

“Алтан хальс” холбоо “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр сонгодог арт хаус киног санал болгон толилуулдаг бөгөөд энэ удаа Японы найруулагч Шөхэй Имамурагийн “Бурхдын гүн хүсэл” бүтээлийг толилуулах гэж байна. 

1960-аад он. Японы гол арлуудаас зайдуу орших бөглүү нэгэн арал дээр элсэн чихрийн үйлдвэрт худаг гаргахаар инженер залуу Токиогоос томилогдон ирнэ.

Орчин үеийн соёлт Японы иргэн түүнд арлын бүгчим халуун уур амьсгал, зэрлэг байгаль амьтан, эртнээс уламжилж ирсэн зан заншил, сүсэг бишрэлээ хэвээр хадгалан аж төрөх нутгийнхан нэг л тухгүй оргино.

Хоорондоо цус холилдсоноос болж арлынханд ад үзэгдэх Фүторигийн гэр бүлийнхэнтэй инженер залуу санамсаргүй холбогдсоноор арлын жигтэй байдал ч тэр, элсэн чихрийн үйлдвэрлэл болоод уламжлалт аж байдал хоорондын зөрчилдөөн ч тэр улам ил болж эхэлнэ.

Соёлын антропологич хэмээн өөрийгөө тодорхойлдог Имамурагийн энэхүү бүтээлийг барууны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн, орчин үежихийн тулд Япон орон юу туулсныг тольдон харуулсан гэх нь бий.

Кинонууддаа хүний адгууслаг шинж чанарыг ил тод харуулахыг зорьдгоо Имамура энэ бүтээлдээ ч мартаагүй бөгөөд нэгэнтээ дагалдан суралцаж явсан Ясужиро Озугийн бүтээлүүдээс тэс ондоо хэв маягаар Япон хүмүүс, Япон сэтгэл зүйг дүрслэн харуулна. 

Японы кино урлагийн гайхалтай нэг бүтээл “Бурхдын гүн хүсэл” киног та “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр, энэ сарын 23-ны 16.00 цагт Энхтайван Найрамдлын Ордонд хүрэлцэн ирж үзээрэй.  

Дэлгэрэнгүйг 99069635, 88003329 дугаараас авна уу.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг