Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ганхуягийг БНХАУ-д суух Элчин сайдаар томилох саналыг өргөн мэдүүлэхээр болжээ

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын хуралдаан өнгөрсөн Даваа гарагт буюу нэгдүгээр сарын 18-нд болж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газар зарим улсад суух Элчин сайдын нэрсийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.

Тухайлбал: 

  • Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганхуягийг /Одоо ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга/, 
     
  • Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөрийг /Одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх/, 
     
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Цоггэрэлийг / БНЧУ-д Элчин сайдаар сууж байсан/, 
     
  • Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ц.Жамбалдоржийг, /Австрали улсад Элчин сайд байсан/
     
  • Бүгд Найрамдах Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар З.Батбаярыг /Усны газрын орлогч дарга асан/ тус тус томилуулах саналыг өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Засгийн газар энэ саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсний дараа УИХ-аар хэлэлцэж Элчин сайдуудыг томилно. 

ГХЯ-ны Төрийн Нарийн Бичгийн Дарга Д.Ганхуягийн намтар

1962 онд төрсөн. 1985 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” дипломат цолтой.

Төгссөн сургууль:

1985 Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль

Ажлын туршлага:

Тэрээр 1985-1990 онд ГЯЯ-ны нэгдүгээр хэлтэст туслах ажилтан, атташе,

1986-1987 онд Цэргийн алба хаасан

1990-1995 онд Бээжин дэх ЭСЯ-нд атташе,

1995-1996 онд ГЯЯ-ны Бодлого зохицуулалтын газарт гуравдугаар нарийн бичгийн дарга,

1996-2000 онд Олон улсын байгууллагын хэлтэс, Олон улсын байгууллагын газарт захирал, дарга,

2000-2001 онд Хөрш орнуудын газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,

2001-2005 онд Лондон дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга,

2005-2008 онд ГХЯ-ны Европын газарт дэд захирал,

2008-2012 онд ГХЯ-ны Консулын газарт захирал,

2012-2014 онд ГХЯ-ны Дэд сайд,

2014-2015 онд ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд бөгөөд АСЕМ-ын бэлтгэл ажлын албаны дарга,

2015 оны 6-р сараас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

Гадаад хэлний мэдлэг: Англи, Орос

Гэр бүлийн байдал: Эхнэр, хоёр хүүхэдтэй