-Засгийн газрын өчигдрийн /2016.01.18/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүд-
Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн дэмжээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2003 онд батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуульд 2007, 2009, 2012 онд нэмэлт өөрчлөлт хийгдсэн. Гэвч биеийн тамир, спортын өсөн нэмэгдэж байгаа дотоод, гадаадын хэрэгцээ шаардлагатай уялдуулан биеийн тамир, спортын салбарын хүчин чадал, тогтолцоог боловсронгуй болгох, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүний нөөцийг чадваржуулах, спортын төрлийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлэх, биеийн тамир, спортын хөгжилд салбар байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний бодит хандив, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг бий болгох шаардлага байна гэж салбарын яам үэзж байна.
Дипломат албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын хоёр болон олон талт гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн түвшинд өрнөж буй үйл явц, интеграцид нэгдэн орох явц, хүрээ, гишүүний хувиар гүйцэтгэх үүрэг байнга нэмэгдэж байна.
Шинэчлэн батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй хуулийн зохицуулалтыг уялдуулах, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдлыг тодотгох, тэдгээрийн ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах шаардлага гарч байна.
Товч мэдээ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!