Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

З.Нарантуяа: Зүүн Хойд Азийн худалдааны урсгалыг түшиглэж САНХҮҮГИЙН ЧӨЛӨӨТ БҮС байгуулна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
АН-аас ялсан нэр дэвшигч З.Нарантуяа

“Санхүүгийн зах зээлийн хөгжил” үндэсний форумаар СЗХ-ны дарга З.Нарантуяа “Монгол Улсын урт хугацааны хөгжил ба санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратеги”-ийг танилцуулж байгаа юм. Энэ үеэр түүнээс уг стратегийн талаар тодрууллаа.


-Санхүүгийн зах зээлийн хөгжлийн стратегийн хүрэх зорилго нь юу вэ?

-Санхүүгийн зах зээлийг 10 жилийн хугацаанд яаж хөгжүүлэх вэ гэдэг баримт бичгийг боловсруулаад байна. Бидний тавьж буй гол зорилго бол таван үндсэн чиглэлтэй.

Нэгдүгээрт, санхүүгийн зах зээл улс орныхоо эдийн засагт үүрэг их гүйцэтгэдэг, ДНБ-ний 10 хувьд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хийж чаддаг зах болоосой гэж зорилтоо тавьсан.  


-Санхүүгийн зах зээл банкны зах зээлээс хамааралтай гэж байна. Энэ асуудлыг хөгжлийн стратегиэр хэрхэн шийдвэрлэх вэ?

-Дараагийн зорилго бол энэ зах зээлийг тэнцвэртэйгээр хөгжүүлнэ. Бүх хүмүүс мэдэж байгаа. Нийт активын 95 хувь нь банкны салбарт байдаг. Цаашид санхүүгийн зах зээлийн тэнцвэрийг хангана.

Гуравдугаарт энэ зах зээл дээрх зардлыг бууруулна. Өнөөдөр энэ зах зээл дээр бүтээгдэхүүн үйлчилгээний өртөг өндөр байна. Яагаад өртөг өндөр вэ гэхээр эх үүсвэр буюу хадгаламжийн хүү өндөр байна. Ямар арга хэмжээ авч энэ хүүг хоёр дахин бууруулах боломж байгааг судална.

Бид өөрсдийнхөө зах зээлийг гадагш нь интеграцчилах хэрэгтэй. 

Цаашид энэ зах зээлийг бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ, өртгийг салбарын онцлогоос хамаараад 10 жилийн дотор 30-50 хувь бууруулна гэх мэт тодорхой зорилт тавьсан байгаа. Хамгийн гол нь бид энэ зах зээлээ нээлттэй болгож, хөрөнгө оруулалтын шинэ үүд хаалгыг нээнэ. 


-Сая бүс нутгийн санхүүгийн төв болох санааг дэвшүүлсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Аливаа улсын санхүүгийн зах зээл өөрөө даяарчлагдаж байна. Нэг улс дотроо өөрийн гэсэн санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх боломжгүй болчихож. Санхүүгийн зах зээл хил хязгаар харгалзахгүйгээр үндэстэн хооронд чөлөөтэй явчихсан учраас бид өөрсдийнхөө зах зээлийг гадагш нь интеграцчилах хэрэгтэй. 

Бид санхүүгийн зах зээл дээр идэвхтэй тоглогч байж хөгжих учраас 10 жилийн дараа Зүүн Хойд Азийн худалдааны том урсгалыг түшиглэсэн санхүүгийн төв болох зорилт дэвшүүлсэн. Үүний тулд бусад оронд туршаад амжилтад хүрчихсэн чөлөөт бүс байгуулах санаа багтсан юм.