ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Стивен Сигал Сербийн иргэн боллоо

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Америкийн тулаант киноны од Стивен Сигал Сербийн иргэн болсныг тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Сигалийг иргэн болгох шийдвэрт Сербийн ерөнхий сайд Александар Вучич энэ сарын 8-нд гарын үсэг зурсан байна.

63 настай жүжигчин маань сүүлийн хэдэн сарын турш Сербид хэд хэдэн удаа очсон ба энэ үеэрээ ерөнхий сайд Вучич, ерөнхийлөгч Томислав Николич нартай уулзаж байсан юм.

Арван хоёрдугаар сарын эхээр Сигалийг Сербийн цагдаагийнхан урьж бие хамгаалах урлаг заалгаж байсан гэнэ. Сигал Японы Айкидогийн долоодугаар дантай гэгддэг.

Өмнө нь тэр бас Сербийн нийслэл Белград хотод Айкидогийн сургууль нээх тухай ярьж байжээ.

Белградад болсон шинэ жилийн баяраар Сигал задгай тайзан дээр гитартай дуулж олныг баясгасан байна. Стивен Сигал өөрийн өвөг эцгээ Оросын Монгол хүн байсан гэдэг бөгөөд харин эцгээ Оросоос Америкт дүрвэсэн Жүүд хүн гэж ярьдаг юм.

 

Эх сурвалж: Russia Today