Үндэсний татварын ерөнхий газраас “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” /НӨАТ/ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шалгалт явуулжээ.
Шалгалтын явцад зарим аж ахуйн нэгжүүд хуулийг санаатайгаар зөрчин, ихээхэн хэмжээний татварын төлбөр, хүү, торгуульд орж буй тул татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд хандан ҮТЕГ-аас анхааруулга гаргасан байна.
Шалгалтаар НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа, гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан үйлдэх, засварлах, бичүүлж авах, татварын албанд бүртгэлгүй НӨАТ-ын падааныг өөр хоорондоо худалдах замаар хуурамч анхан шатны баримт бүрдүүлэх, дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар түрээслэгч, түрээслүүлэгч давхар хасалт хийх зэрэг зөрчил олонтаа гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!