Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

Газ үнэрлэн мансуурсан хүүхдүүдийг илрүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурсан хүүхдүүдтэй холбоотой хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. 

Тодруулбал, энэ сарын 28-нд Хордлогын үндэсний төвд мансуурсан байдалтай хүн ирлээ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийг шалгахад БЗД-ийн 19 дүгээр хороонд оршин суудаг 18 настай Т нь гэртээ ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурсан байжээ. 

Мөн энэ сарын 29-ний 22:00 цагийн үед тус дүүргийн 20 дугаар хорооны ... тоотод мансуурсан хүүхдүүд байна гэсэн дуудлагын дагуу шалгахад 18 настай Б, 17 настай Б, 16 настай Т нар ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн байв. Эд мөрийн баримт болгон 220 граммын савалгаатай газыг хураан авчээ. Уг хэргүүдийг БЗД-ийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.