Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.
Б.Жавхлан нь 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай зөвшилцөж Эдийн засгийн Байнгын хороонд хүргүүлсэн. Тэрбээр ирэх сонгуульд нэр дэвшихээр хуулийн дагуу төрийн албан хаагчийн ажлаа өгөх хүсэлт гаргаж буй нь энэ юм.
Түүний хүсэлтийг өчигдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.
Гэвч өнөөдөр Б.Жавхлангийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээх авах эсэхээр санал хураалт явуулахад 50 хувийн дэмжлэг авав. Энэ талаар УИХ-ын дарга “50 хувийн саналаар асуудал дэмжигдсэнгүй. Б.Жавхлан ажилтайгаа үлдлээ” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
|