Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шилдэг СЕО-нууд Хөдөлмөрийн үндэсний намыг сонголоо

Хөдөлмөрийн Үндэсний Нам
2015 оны 12 сарын 23
Хөдөлмөрийн Үндэсний Нам
Зураг зураг

Бизнесийн байгууллагын гол хөдөлгүүр нь тухайн байгууллагын СЕО нар байдаг. Бизнесийн салбарт амжилттай ажиллаж олонд танигдсан эрч хүчтэй СЕО нар Хөдөлмөрийн Үндэсний намыг сонгож байна.

Салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа Хөдөлмөрийн Үндэсний Нам гишүүдийнхээ эгнээг ийнхүү шилдэг СЕО нараар өргөжүүлж намын батлахаа гардууллаа. Тухайлбал “Скайтел” компанийн захирал Д.Болор, “OTEGEN holding”-ийн захирал н.Отгонбат, “Хера Холдинг ХХК”-ийн захирал Х.Ганхуяг нарын шилдэг СЕО-нууд Хөдөлмөрийн үндэсний намын гишүүн боллоо.

Д.Болор нь харилцаа холбооны салбарт 30 гаруй жил ажилласан салбарын шилдэг мэргэжилтнүүдийн нэг бол Отгонбат нь 2001 оноос Монгол улсын засгийн газар, яам агентлагуудад 10 гаруй жил ажилласан туршлагатай.

Мөн “Хера Холдинг ХХК” захирал Х.Ганхуягийн хувьд хувийн секторт 10 гаруй жил ажилласан туршлагатай СЕО нар юм. Эрч хүчтэй, бизнесийн арвин туршлагатай, салбарынхаа зовлон жаргалыг сайн мэдэх, ажлын байр олныг бий болгож, ахиу татвар төсөвт оруулдаг, чадварлаг менежерүүд Хөдөлмөрийн үндэсний намын бодлого, зорилтыг дэмжин гишүүнээр элсэж байна. Хүн дээд үзэлд нийцсэн гишүүдээр хүрээгээ тэлэхдээ бид баяртай байна.

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.