Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Шинэ жилийн бэлгийн санаа

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 23
iKon.MN

12 дугаар сард бол айл гэрийн хойморт гацуур мод засагдаж, энд тэндгүй шинэ жилийн дуу эгшиглэж байдаг.

Энэ үед хүн бүр найздаа, ээждээ, аавдаа, багшдаа, ажлынхандаа шинэ жилээр юу бэлэглэх вэ гэж боддог. Тэгвэл танд туслах бэлгийн санааг танилцуулъя.

1. Үнэртэй ус

 

Хэн ч бай сайхан үнэртнээс татгалздаггүй. Тиймээс үнэртэн дотроос хамгийн сайхныг түүнд зориулаарай.

2. Ороолт, малгай, бээлий

 

Өвлийн хүйтэнд хүн бүрийн хувьд хамгийн хэрэгтэй зүйл бол "бээлий, малгай, ороолт" юм.

Та тухайн хүнийхээ хувцаслалтад тохируулан өнгө, загварыг нь сонгоорой.

3. Бэлгийн карт

 

Юу бэлэглэх вэ? Зав байдаггүй гэж та бодож байна уу?

Тэгвэл та тухайн хүнийхээ үйлчлүүлэх дуртай газрынх нь бэлгийн карт бэлэглээрэй. Цэвэрхэн дугтуйнд хийгээд өгөхөд л болно шүү дээ.

4.Ном

 

Шууд ном аваад бэлэглэчих биш нэгэн содон санааг танд танилцуулъя.

Та бэлэглэх гэж буй номынхоо зохиолчоос гарын үсэг болон зөвхөн түүнд л зориулсан үг бичүүлбэл хамгийн СОДОН бэлэг болно шүү дээ.

5. Дэвтэр

 

Өдөр тутамд ашиглаж болох бэлэг бол "дэвтэр" юм. 

Та календарьтай эсвэл өдрийн тэмдэглэл бичдэг дэвтэр гэх мэт сонголтуудаас тухайн хүндээ зориулаад сонгоорой.

6. Цаг хугацаа

 

Бид бэлэг юу өгөх вэ? Шинэ жилээр юу хийх билээ? гээд их удаан боддог.

Тэгвэл та бодох биш, ямар нэгэн үйлдэл хийгээрэй. Тухайлбал, "гэртээ ганцаараа" киног хайртай хүмүүстэйгээ хамт үзэх цагийг заавал гаргах гэх мэт.

Цаг хугацаа бол хамгийн нандин бэлэг гэдгийг сана.

7. Гарын бэлэг

 

Гарын бэлэг гэдэгт таны хийсэн бялуу, амттан, коктейл гэх мэт зүйлс багтах болно. "Амтгүй болох вий" гэж айх биш хийгээд л үз. 

8. Гэрэл зургийн цомог 

 

Хүн бүрийн хувьд хэзээ ч хуучирдаггүй хамгийн нандин бэлэг бол "гэрэл зургийн цомог" юм. 

9. Орчин эсвэл Сэтгэлийн захиа

 

Хэлж чаддаггүй сэтгэлийн үгсээ бичээд бэлэглэж болно. Эсвэл түүнийхээ өрөөг баярын бөмбөлөг, лаа, саа, гэрлээр чимэглэсэн ч болно шүү дээ.

Сэтгэлийн захиандаа юу гэж бичих вэ гэвэл маш энгийн юм. Тухайлбал, "Үргэлж баярлалаа", "Таны ачаар,,,", Үнэхээр сайхан сэтгэлтэй шүү" гэх мэт.

10. Цэвэрлэгээ

 

Та юу бэлэглэхээ үнэхээр мэдэхгүй байгаа бол зүгээр л гэрээ маш сайхан цэвэрлэчих​.

Түүнийг гэртээ ирэхэд нь та угаалга хийчихсэн, ариун цэврийн өрөө цэвэрлэсэн, хоол бэлдчихсэн хүлээж байвал түүнд ямар санагдах бол? гээд нэг бодоод үзээрэй.

11. Зөвхөн түүнд....

 

Та зөвхөн түүнд л зориулсан дурсгалтай, содон бэлгийг сонгон өгөөрэй.

Тухайлбал, аяган дээр зурагтай хамт үг бичүүлэн хэвлүүлэх гэх мэт. Эсвэл та зурж чаддаггүй ч гэсэн гоё сонирхолтой зураг зураад бэлэглэсэн ч болно шүү дээ.