Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхийн ШИНЭТГЭЛИЙН 10 ҮР ДҮНГ танилцууллаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Уг хэвлэлийн бага хуралд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, зөвлөлийн гишүүд Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Д.Дамдин-Од нар оролцлоо.

Энэ удаагийн бага хурлаар Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдсэн топ 10 ажлыг танилцуулсан юм.


Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүн

Танилцуулгын үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж “Өнөөдрийн хэвлэлийн хурлаар та бүхэнд өгөх гэж буй мэдээлэл их чухал юм.

Учир нь Монгол Улсын Шүүхийн тухай багц хууль үйлчилснээс хойш 2.7 жилд шүүхийн шинэтгэлийн хүрээнд ямар үр дүн гараа вэ гэдгийг нэгтгэн дүгнэлээ.

Хэн ч маргахааргүй бодитой 10 үр дүнд хүрсэн байна гэдгийг өнөөдөр мэдээлье” гэв.

ШҮҮХИЙН ЭРХ ЗҮЙ

  • Зохион байгуулалтыг голчлон зохицуулсан ганц хуулиас шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг цorцoop зохицуулсан багц хуультай болов.
  • Шүүх эрх мэлэл эрх зүйн хомслолоос гарав.
  • Шүүх эрх мэллийн эрх зүйн үндэс анх удаа цorцoop бий болов.

ШҮҮХИЙН ЭДИЙН ЗАСАГ

  • Шүүхийн төсвийн бие даасан байдал, улсын төсөвл эзлэх хувь хэмжээ дээшлэв.
  • Монгол Улсын төрийн албан хаагчдаас шүүгч хамгийн өндөр цалинтай болов.

ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ

  • Шүүн таслах ажлаас шүүхийн захиргааг салгав. Шүүх зөвхөн шүүн шийдвэрлэх ажил эрхлэх болов. Ингэснээр шүүх бусад эрх мэдлээс хараат бус, бие даан ажиллах нөхцөл бүрдэв.
  • Шүүхийн захиргааны бие даасан загвар шинээр бүрэлдэн тогтож, шүүхэд үйлчлэх чиг үүргийг хэрэгжүүлж эхлэв.

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС БАЙДАЛ

  • Шүүгчийн эдийн засгийн хараат бус байдлын гол баталгаа цалин нэмэгдэв.
  • Шүүгчийн амь нас, эрүүл мэндийг анх удаа даатгадаг болов.
  • Нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг тогтолцоонд шилжсэнээр шүүгч дотоод, гадаад нөлөөнөөс хамгаалагдав.
  • Шүүгчид нөлөөлсөн аливаа этгээдэд хариуцлага тооцох механизм, процессийг бий болгов. Ингэснээр шүүгч хариуцлагатай ажиллах эхлэл тавигдав.

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ

  • Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх шинэ арга нэвтрүүлэв. Энэ нь маргааныг шуурхай шийдвэрлэх, шүүхийн ачааллыг бууруулах үр дүнтэй хэлбэр болов.
  • Ингэснээр иргэдийн хооронд энх тайванч уур амьсгалыг бүрдүүлэх, нийгэмд эөрэг хандлага төлөвшүүлэх нөхцөл болов.

МЭРГЭШСЭН ШҮҮХ, ШҮҮГЧ

  • Шүүх бүхэлдээ шүүн таслах ажлын төрлөөр дагнаж, шүүгч мэргэших нөхцөл бүрдэв.
  • Ингэснээр шүүхийн шийдвэрийн чанар сайжрах, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашиг, шударга шүүхээр шүүгдэх эрх хамгаалагдах болов.

ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах бие даасан шинэ институт Тахарын алба байгуулагдав.
  • Шүүх хуралдааны дэг сахиулагчтай болов.
  • Шүүгдэгч, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх, хуяглан хүргэх шинэ механизм бий болов.
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоо бүрэлдэв.

НЭЭЛТТЭЙ ШҮҮХ

  • Шүүхийн шийдвэр нээлттэй, шүүх хуралдааныг олон нийтийн хэсгээс ажиглах, үзэх, судлах, хуралдааныг бичлэгээр нөхөн үзэх бололцоотой болов.
  • Ингэснээр шүүхэд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх бололцоог бүрдүүлэв.

ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ

  • Шүүхийн шийдвэр нээлттэй, шүүх хуралдааныг олон нийтийн хэсгээс ажиглах, үзэх, судлах, хуралдааныг бичлэгээр нөхөн үзэх бололцоотой болов.
  • 2007 онд иргэдийн шүүхэд итгэдэг хувь 28 байсан бол 2015 оны судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн хүмүүсийн 81.4 хувь,  шүүхээр үйлчлүүлээгүй иргэдийн 60.6 хувь шүүхэд итгэж байна гэж өөрчлөгдөв.