ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

РИОГИЙН ОЛИМП хаяанд туллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2015 оны 12 сарын 10
iKon.MN
Зураг зураг

2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондонгийн олимпоос Монголын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж дэлхийд данстай гэдгээ нотолсон. Энэ ч утгаараа ирэх 2016 оны Риогийн олимпоос бид ТОМ АМЖИЛТ хүлээж байгаа нь нууц биш. Олон улсын спортын шинжээчид ч ирэх зуны олимпоос Монгол Улсын тамирчид 9 медальтай буцна гэсэн таамаглалыг дэвшүүлээд байгаа. Гаднынхан ийнхүү таамаглаж байхад бид яагаад том зорилго тавиад зүтгэж болохгүй гэж. Иймд тамирчид маань бие, сэтгэлээ чамбайлан бэлдэж буй нь гарцаагүй биз. 

Биеийн Тамир, Спортын Хөгжлийн Төвийн мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар манай улсын 11 тамирчин Риод хүч үзэх эрхээ авсан бол, таван тамирчин паралимпийн эрх авчээ.

Гэхдээ олимпийн эрх авах тэмцээн, уралдаан 2016 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх тул олимпод оролцох тамирчдын тоо цаашид нэмэгдэх нь дамжиггүй. Энэхүү эрхийн төлөө ч тамирчид маань Биеийн Тамир, Спортын Хөгжлийн Төв дээр бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа гэнэ. Гэхдээ тамирчин хүний амжилт гэдэг дан ганц бэлтгэл сургуулилтаас бус олон хүчин зүйлээс хамаардаг гэдгийг санах учиртай. Ялангуяа сэтгэл санааны байдал тун чухал. Харамсалтай нь өнөөдөр манай улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал тун хүндхэн байна. Өөрөөр хэлбэл, монголчууд биднийг дээр, дооргүй улс төржиж суухад дэлхийн бусад орнууд ирэх 2016 оны Риогийн олимпод хүч үзэх тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад анхаарч, зүүх медалийнхаа тоог хэдийн гаргасан сурагтай. 

Харин бид яав. Өдийд нэн түрүүнд тамирчдаа анхаарч байх учиртай Эрүүл мэнд, Спортын яам нь өнөөдөр толгойлох эзэнгүй, сайд нь хоригдчихсон байна. Орны хүнийг нь томилох асуудал яригдаж эхэлсэн ч аль намын хэн суух вэ гэсэн маргаан сэм өрнөж, цаг хугацаа алдахаас цаашгүйхэн суусаар. Гэтэл Риогийн олимп бараг хаяанд тулчихлаа. Тиймээс сайдын сандал суудлын асуудлаа цаг алдалгүй түргэхэн шийдээд олимпод оролцох багш дасгалжуулагч, тамирчдадаа анхаарлаа хандуулбал зүгээрсэн. Өнөөдөр шигшээгийн тамирчдыг Биеийн Тамир, Спортын Хөгжлийн Төв болон зарим нэг спорт холбоодыг эс тооцвол анхаарч байгаа газар ховорхон байгааг энд дурдахад ч илүүц санагдана. 

16 тамирчин Риогийн олимпод оролцох эрхээ аваад байна

 2015 оны эхний хагас жилд спортын 17 төрлийн Үндэсний шигшээ баг, тамирчид олон улсын чанартай 49 тэмцээнд оролцсоноос 29 алт, 31 мөнгө, 38 хүрэл гээд нийт 98 медаль хүртээд байна. Энэ бүгдийн нийт зардал болох гурав гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг Биеийн Тамир, Спортын Хөгжлийн Төв шийдвэрлүүлж өгчээ.

Тамирчдын үзүүлсэн амжилтыг тэмцээний ангилал зэрэглэлээр нь авч үзвэл, 

  • Дэлхийн наадмаас мөнгөн медаль 1, 
  • Азийн аварга шалгаруулах тэмцээнээс (алт 3, мөнгө 3, хүрэл 6) 12 медаль, 
  • Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс (алт 2, мөнгө 1) 3 медаль, 
  • Их дуулга тэмцээнээс (алт 2, мөнгө 1, хүрэл 2) 5 медаль, 
  • Гран при тэмцээнээс (алт 4, мөнгө 11, хүрэл 12) 27 медаль, 
  • Олон улсын тэмцээнээс (алт 18, мөнгө 14, хүрэл 18) 50 медаль тус тус хүртсэн байна. 


Түүнчлэн Биеийн Тамир, Спортын Хөгжлийн Төв нь 17 спортын холбоод болон бусад спортын холбоодтой дараах 9 чиглэлээр хамтран ажиллажээ. 

  1. Олимпийн наадамд бэлтгэх Ажлын хэсгийг байгуулах; 
  2. Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх; 
  3. Тамирчдын үзүүлсэн амжилтыг ахиулах; 
  4. Тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин, нөхцөл бололцоог бүрдүүлэх; 
  5. Дасгалжуулагч, тамирчдын шилжилт хөдөлгөөн, гэрээ, контракт байгуулах;
  6. Мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөмжөөр хангах; 
  7. Багуудын ажлын тайланг хагас, бүтэн жилээр ирүүлэх, дүгнэх; 
  8. Дасгалжуулагч, тамирчдын дунд сургалт дасгалжуулалт, сэтгэл зүй болон бусад сэдвээр сургалтыг зохион байгуулах, оролцоог хангах; 
  9. Олон улсын тэмцээнд оролцоход шаардагдах зарим зардлыг гаргаж олимпийн эрх авах зорилтыг хэрэгжүүлэхэд хамтарч ажилласан байна. 

Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг 16 удаагийн гадаадын хамтарсан бэлтгэлд хамруулжээ. Тухайлбал, 

  • Бокс, хөнгөн атлетикийн төрөл тус бүр 3 удаа,
  • Жүдо бөх, байт харваа, таэквондогийн төрлүүд тус бүр 2 удаа, 
  • Чөлөөт бөх, хүндийн өргөлт, пара байт харваа, пара цанын төрлүүд тус бүр 1 удаа гадаадын хамтарсан бэлтгэлд хамрагдсан аж. 

17 спортын төрлийн Үндэсний шигшээ багийг дотоодын бэлтгэл цугларалтад 64 удаа гаргаад байгаа аж. Үүнд, 

  • Чөлөөт бөхийн төрөл 14 удаа; 
  • Боксын төрөл 7 удаа; 
  • Буудлага, гимнастикийн төрөл тус бүр 5 удаа; 
  • Жүдо бөх, байт харваа, пара байт харваа, пара хөнгөн атлетикийн төрөл тус бүр 4 удаа; 
  • Хүндийн өргөлт, хөнгөн атлетик, пара пауэрлифтингийн төрөл тус бүр 3 удаа; 
  • Таэквондо, пара буудлагын төрөл тус бүр 2 удаа; 
  • Шатар, цана, пара жүдо бөх, пара цанын төрлөөр тус бүр 1 удаа бэлтгэл сургуулилтад гараад байгаа аж. 

Харин өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, оноо цуглуулах болон тив, дэлхий, олон улсын чанартай спортын 59, пара спортын 19 буюу нийт 78 тэмцээнд оролцож, “Рио 2016” олимпийн эрхийг 11 тамирчин, “Рио 2016” паралимпийн эрхийг 5 тамирчин буюу нийт 16 тамирчид аваад байна. Тухайлбал, 

  • Буудлага - тамирчин О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа (3 эрх); 
  • Хөнгөн атлетик - тамирчин Б.Сэр-Од (1 эрх); 
  • Чөлөөт бөх - тамирчин С.Батцэцэг, П.Өнөрбат, Э.Бэхбаяр, О.Насанбурмаа, Г.Мандахнаран, Ж.Чулуунбат (6 эрх); 
  • Байт харваа - тамирчин Ж.Гантөгс (1 эрх); Пара спортын төрлийн Үндэсний шигшээ багийн тамирчдаас: 
  • Пара буудлага - тамирчин З.Ганбаатар (1 эрх); 
  • Пара пауэрлифтинг - тамирчин Э.Содномпилжээ (1 эрх); 
  • Пара байт харваа - тамирчин Д.Баатаржав, А.Анхбаяр (2 эрх); 
  • Пара хөнгөн атлетик - тамирчин С.Цогтгэрэл (1 эрх) тус тус аваад байна. 

Тамирчид маань ийнхүү хичээл зүтгэл гаргаж байна. Харин төрийн дэмжлэг тэдэнд дутаж байна. Тиймээс улс төржсөн хийрхлээ хойш тавьж, ирэх 2016 оны Риогийн олимпод хүч сорих үндэсний шигшээгээ бүх талаар нь дэмжье. Ингэхийн тулд тамирчдын ялалтын төлөө мэргэжлийн холбоод болоод төр хоорондын гүүр болон ажиллаж буй Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн тогтвортой үйл ажиллагаа чухал.

Энэ байгууллагын өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт, тогтвортой үйл ажиллагаанд өнөөгийн нийгэм, улс төрийн нөлөө орж болохгүй юм. Тиймээс болж байгаа зүйлээ цааш үргэлжлүүлж, тамирчиддаа урам зориг, сэтгэл санааны дэм өгье. Ингэж чадвал тэд бидний итгэлийг алдахгүй ганзага дүүрэн ирэх нь гарцаагүй. Монголын тамирчид Лондоны олимпод 10 гавьяаттай очоод таван медаль авчирсан. Харин ирэх зуны Риогийн олимпод 20 гавьяаттай очоод арван медальтай ирж яагаад болохгүй гэж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [27.123.214.121] 2015/12/11
Tamirchin hund yls tur ogt hamaagui bitgii tenegteed bai
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.156] 2015/12/10
Үнэхээр зөв. Тогтвортой байж сая тамирчдын амжилтад эергээр нөлөөлнө шүү дээ. 2015 онд амжилттай ажилцгаажээ. Баяр хүргье, баг тамирчид, Биеийн тамирын төв, мэргэжлийн холбоодод
0 | 0 Хариулах
Зураг
10 | 8 цаг