Өчигдөр Туркийн ерөнхийлөгч Таиип Эрдоган телевизээр өгсөн ярилцлагандаа, дараагийн долоо хоногт Парист болох цаг уурын өөрчлөлтийн чуулга уулзалтын үеэр Путинтэй уулзаж хэл амаа ололцох бодолтой байгаагаа ярьжээ.
Гэхдээ Эрдоган Оросоос уучлал гуйхгүй гэдгээ хэллээ. Шалтгаан нь Оросын онгоц Туркийн хилийг давсан байсан тул уучлал гуйх шаардлагагүй гэжээ. Гэтэл Путин түүний утсаар ярилцах хүсэлтийг хүлээж авахгүй байгаа шалтгаан нь энэ уучлал гуйхгүй гэсэн байр суурьтай холбоотой юм.
Оросууд ч Туркийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ, визгүй зорчдог горимыг зогсоох зэргээр хариугаа аваад эхэлсэн.
Эрдоган “Даваа гарагт Парист олон улсын цаг уурын өөрчлөлтийн чуулга уулзалт болно. Энэ бол бидний Оростой харилцаагаа сэргээх боломж юм. Зөрчилдөөн хэнд маань ч ашиггүй. Орос Туркэд чухал, Турк Орост чухал” хэмээн ярьжээ.
Туркийн тал хоёр орны удирдагч нарыг уулзуулахаар ажиллаж байгааг засгийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!