Монголын хүүхдийн спортын V их наадам спортын 42 төрөлд амжилттай зохион байгуулагдлаа.
Өнөөдөр тус наадмын шилдгүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа СТО-нд боллоо. Уг ёслолд Монголын хүүхдийн V их наадмыг ЗБХ-ны Дэд дарга, ЭМСЯ-ны НБТСБХЗГ-ын дарга Х.Бакытжан, БТСХТөвийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Баярсайхан, Наадмын ЗБХ-ны зарим гишүүд Хүүхдийн наадмын тэмцээнүүдийг сайн зохион байгуулсан спортын холбоод, клуб, дасгалжуулагчид болон Ерөнхий Боловсролын Сургуулиудыг Наадмын дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.
Наадмын тэмцээнүүдийг сайн зохион байгуулсан спортын холбоодоор Волейбол, Хүндийн өргөлт, Тэшүүр, Спортын гимнастик, Таеквондо /WTF /, Хөнгөн атлетик, Шатар, Цана, Хөлбөмбөг, Буудлага спортын холбоод шалгарсан байна.
Хүүхдийн наадамд нийт 180 гаруй Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид оролцсоноос:
Тусгай сургалттай Биеийн тамирын дунд сургуулиудаас:
Хувийн хэвшлийн ЕБС:
Тусгай сургалттай сургууль:
Наадмын тэмцээнүүдэд 38 клубийн хүүхдүүд өрсөлдсөнөөс Орхон-Уул аймгийн Ханьгард, ЧД-ийн Оч, БЗД-ийн Женко, Алдар, ХУД-ийн Төв цэнгэлдэх, ХУД-ийн Орчлон, БГД-ийн МУСКлуб, Тэмүүжин, Сэлэнгэ аймгийн Улаан ирвэс, Дархан-Уул аймгийн Свей клубүүдийн хүүхдүүд амжилттай сайн оролцжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!