Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Авто худалдаа эрхлэгчид ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛ зохион байгуулна

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Авто худалдаа эрхлэгчид нийслэлд авто худалдаа эрхэлж байгаа 8,000 гаруй иргэдийг шинээр баригдсан авто худалдааны цогцолбор руу нүүлгэх шийдвэр гаргасныг эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ.

Хотын дарга Э.Бат-Үүлийн А/980 тоот захирамжийг эсэргүүцсэн жагсаал маргааш 10.00 цагаас Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн гадна болох ажээ. Хүчээр нүүлгэн шилжүүлэх асуудлыг эсэргүүцсэн шүүх хурал уг өдрийн 10:30 цагаас эхлэх тул үүнтэй зэрэгцэн эсэргүүцлийн цуглаан зохиож байгаа юм байна.

Жагсаалд 1,000 машины зах, Да хүрээ зах, Өгөөмөр зах, Мөнгөн хүлэг зах, Цирк болоод Саруул худалдааны төвийн машины худалдаа эрхлэгчид, Хүнд машин механизмын техникийн зах, сэлбэгийн худалдаа эрхлэгчид, Авто плаза төв түүнийг тойрсон төвүүдийн төлөөлөл зэрэг захуудаас гадна хувиараа авто худалдаа эрхлэгчид, захуудыг дагаж хүнс болоод барааны худалдаа эрхлэгчид, банш бууз зарж өдрийн хоолоо залгуулдаг иргэд оролцох аж.